хахир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хатуу, бэрх, ширүүн
- 2.Тасхийм, хатуу, хүйтэн
- 3.шилжсэн утгаЧихэнд хадам, хатуу чахарган дуу
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хахир |
|---|---|
| Харьяалахын тийн | хахирын |
| Заахын тийн | хахирыг |
| Өгөх орших тийн | хахирд |
| Гарахын тийн | хахираас |
| Үйлдэхийн тийн | хахираар |
| Хамтрахын тийн | хахиртай |
| Чиглэхийн тийн | хахир луу |
| Олон тоо | хахрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хахир газар — хад чулуутай, хатуу ширүүн хөрстэй газар
хахир хавар — хатуу ширүүн хавар цаг
хахир хүйтэн — маш хүйтэн
хахир дуу — чихэнд чийртэй чахарган муухай дуу
Хэлц үг
Хахир хүйтэнд нэрс мойлсыг танина
Хатуу цагт нөхрийн чанарыг танина
Хяруут сэрүүн намар
Хахир өвлийн хүйтэн
Хоршоо үг
хахир чанга — а.хатуу чанга, тэсгэм хүйтэн; б.чихэнд чийртэй муухай дуу
хахир хатуу — хатуу ширүүн, хатуу чанга
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.