хашир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Олон зүйл үзэж догь болсон нь, нягт нямбай, алив үйл явдалд туршлагатай
- 1.аюулаас сэрэмжилдэг болгоомжтой хүмүүс
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хашир |
|---|---|
| Харьяалахын тийн | хашрын |
| Заахын тийн | хашрыг |
| Өгөх орших тийн | хаширд |
| Гарахын тийн | хашраас |
| Үйлдэхийн тийн | хашраар |
| Хамтрахын тийн | хаширтай |
| Чиглэхийн тийн | хашир луу |
| Олон тоо | хашрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хашир малчин — мал маллах талаар арвин туршлагатай малчин
хашир суух — туршлагатай, хянуур болох
Хэлц үг
хашир хандгай — хашир, догь хүн
хашир гар — арга туршлага ихтэй догь хэрсүү хүнийг заадаг хэллэг
Наана чинь нэлээн хашир гар нэгийг эргэцүүлж хоёрыг бодоод хэлж байна.
Хайлаас модны хэрэгцээ олон
Хашир хүнд туршлага олон
Хашин хүн хаалганд
Хашир хүн тоононд
Хашир авахгүй бол хэрсүү болохгүй
Хал үзэхгүй бол догь болохгүй
Хашир хүн хаалганд
Хашир нохой хотонд
Хашир хүний явдал бушуу
Хэрсүү хүний сонор бушуу
Хашир эр хоёртой тэнцэнэ
Хөгшин нохой чононд хууртахгүй
Хашир хүн манаанд осолдохгүй
Зүйр цэцэн үг
Залуу хүн гэнэн
Өвгөн хүн хашир
Хоршоо үг
догь/хашир хэрсүү — арвин туршлагатай, буурь суурьтай, нягт нямбай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.