хий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Газрын агаар мандлыг бий болгогч тодорхой дүрс эзэлхүүнгүй бодос
- 2.Орчин зайд тэгш дүүрч, эзэлж чаддаг физикийн бие буюу бодос
- 3.Дэмий, үргүй
- 4.Хүний бодосын солилцоо муудсанаас үүдэх өвчин
- 5.Хоосон
- 6.Чөлөө, зай
- 7.Салхи
- 8.Хийсвэр
- 9.шилжсэн утгаАлдаа
- 1.хий хий аялга. Үлэмж инээх байдлыг үзүүлэх аялга
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгair, gas, atmosphere, bubble
- тэмдэг нэрempty
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хий |
|---|---|
| Харьяалахын тийн | хийн |
| Заахын тийн | хийг |
| Өгөх орших тийн | хийд |
| Гарахын тийн | хийгээс |
| Үйлдэхийн тийн | хийгээр |
| Хамтрахын тийн | хийтэй |
| Чиглэхийн тийн | хий рүү |
| Олон тоо | хийнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хийн мандал — агаар мандал
хийн урсгал — а.урсан хөдөлж буй хий агаар; б.хүний уушгины тэлэлтээр сорон авч байгаа болон гаргаж байгаа хийн түрэлт
хийн сүв — ургамлын биеийн гадар хальсны эсийн хооронд байгаа жижиг сүв
хий авуур — ус дамжуулалт, дулаан дамжуулалт зэрэг шугамын дээд цэгт хуримтлагдсан хийг автоматаар гаргадаг хавхлага
хий дарах гурав — монгол анагаах ухаанд гаа, бибилин, поварь гурвыг нэрлэдэг
хий дүүрэх — юмны хөндий зайг хий эзлэх
хий оруулах — юманд хий хийх, хийтэй болох
хий өвчин — анагаах. - а.Монгол анагаах ухааны үндсэн зургаан өвчний нэг, хий хуримтлагдан хямралдаж түүний бэлгэ чанарын гол бүрэлдэхүүнд урвалт болох шинж тэмдэг илэрдэг өвчний ерөнхий нэр; б.голдуу мэдрэлээс шалтгаалж үүсдэг мэдрэлийн нэг өвчин
хий хөдлөх — а.хий голлосон өвчин хөдлөх; б.салхи хөдлөх
хий хөөрөх — хий голлосон өвчин хөдлөх
хий шахал — хийн биед үйлчлэх хүчний үйлчлэл
хий шахах станц — газрын тос болон хийг олборлох, боловсруулах, тээвэрлэх үйлдвэрт хийн даралтыг нэмэгдүүлдэг станц
хий ялгах төхөөрөмж — хими, газрын тосны үйлдвэрт хөнгөн нүүрс устөрөгчийг элдэв бодосоор ялгах цогцолбор төхөөрөмж
хийн ангижруулал — хордсон газар нутаг, байлдааны зэвсэг, техникийг саармагжуулах замаар хорт бодосоос цэвэрлэх арга
хийн арвижил — ашигт малтмалын олборлох үед ялгаран гарах элдэв хийн хэмжээг тодорхойлох үзүүлэлт
хийн буу — шахсан агаарын даралтын хүчээр сумаа харвадаг зэвсэг
хийн гагнуур — өндөр хэмтэй хийн дөлөөр төмөрлөгийг халааж гагнах хэрэгсэл, цахилгаан гагнуур
хийн горим — а.шахсан хийн агуулацын ашиглалтын горим; б.хий ялгарах аюултай уурхайд зориулсан тусгай журам
хийн дулаацуулга — халсан хийгээр өрөө тасалгааг дулаацуулах арга
хийн задлан шилжилгээ — хийн холимгийн найрлагыг чанарын болон тооны үзүүлэлтээр тогтоох шинжилгээ
хийн задлуур — холимог хийн найрлагыг то-дорхойлоход зориулсан багаж
хийн солилцоо — хүн, амьтны биед шаардагдах хийг гаднаас оруулах, дотроос гаргах амьсгалын үйл ажиллагаа
хийн түлш — илч ялгаруулан, хөдөлгөх хүч гаргаж чаддаг хийн төлөвт шатамхай бодос
хийн тээвэр — нүүрс, үнс, үр тариа, өвс, хөвөн, модны үртэс, хог хаягдал, шуудан, захиа зэрэг нунтаг, уян хатан болон ширхэгийн бараа материалыг тээвэрлэхдээ шахсан, сийрэгжүүлсэн агаараар ажилладаг төхөөрөмж
хийн халаагуур — нэвтрэн өнгөрч буй агаарыг халаадаг дулаан солилцуурын аппарат
хийн хөдөлгүүр — шахсан агаарын хүчийг механик ажил болгон хувиргадаг машин
хийн цэвэрлэгээ — үйлдвэрлэлийн хийнээс түүнд агуулагдсан үнэт, шаардлагагүй эсвэл хүн ам суурьшсан газрын агаарын орчинг бохирдуулах хольцыг ялгах технологийн үйл ажиллагаа
хий бухимдах — дэмий бухимдах, дэмий бачимдах
хий үрэх — юмыг дэмий үрэгдүүлэх
хайран цагаа хий үрэх — хайран цагаа дэмий үр ашиггүй өнгөрөөх
хий уймрах — санаа тогтворгүй болж яахаа мэдэхгүй байх
сэтгэл санаагаа хий үрэх — ямар ч хэрэггүй зүйлийн төлөө сэтгэл санаагаа хоосон хямраах
залуу насаа хий үрэх — залуу насаа хийсэн бүтээсэн зүйлгүй дэмий өнгөрөөх
хий явах — а.дэмий явах, үр дүнгүй сэлгүүцэх; б.ачаа тээшгүй хоосон явах
хий хуян — мэдрэлийн чанартай булчин өвдөх өвчин
хий мариа — хүний биеийн дотоод шүүрлийн өвчнөөс болж өөх ихээр нэмэгдэх үзэгдэл
хий дарах — мэдрэл муудсан өвчин эдгэх
хийгээ гаргах — унгах
хий харгах — идэх уух юмгүй удаан явснаас үхэтхийн унах
хий амлах — хоосон амлах
- … болон өөр 21
Хэлц үг
хий хоолой — мөгөөрсөн хоолой
хий хуй шиг — хөнгөн шуурхай, гавшгай
авын хий хөөрөх — ав хийх хорхой гозгонох
хий мөргөх — бөх барилдахад учраа бөхгүй тул давсанд тооцох; гоц мөргөх
хий салхи шиг — маш хурдан
хий нь гарах — хашир болох, буурь суурь суух
хий буудах — а.юмыг онилохгүйгээр хоосон буудахЯн Көд буу байсан бол хий буудаж, тэднийг үргээхсэн гэж дотроо байж ядан байлаа (Зян Рун, Чонон сүлд).
Тэгтэл гэнэт их дуу чимээ гаран дэлбэрэлт болж хятадууд хий буудан хэсэг бужигнасан бололтой дохио алга (С.Удвал, Их хувь заяа). б.худал цуу үг гаргах буюу санаанаасаа зохиож ярих
хий намнуулах — өлөн хоосон явуулах
Би нэг өдөр гахай алаад, цэн хэртэй мөнгө олж чадмой, цөмийг чамд өгч сүйтгүүлж нэгэн гэр хөгшин залууг хий намнуулах уу (Уу Жинь Ци, Фаны өргөгсөд болсон нь).
хий үгэнд сүрдэж, хэнгэрэг цангаас нь айх — үнэн худлыг мэдэхгүй дэмий л айн сүрдэх
Та чинь... бал үзвэл будаа хаяж, баянтай учирвал өөхөө хаяж, хий үгэнд сүрдэж, хэнгэрэг цангаас нь айж, орноо муулж Уутайд орж үхсэн дамшгууд юм байна (Т.Өргөн, Шагдар солоиот).
хийгүй буудах — худал ярих
Явуулаад л байх юм бол хийгүй буудаж өгнө шүү дээ.
↑ зүрхний хий дарагдах
↑ зүрхний хийтэй
Ид гэхэд өрөвхийх
Хий гэхэд уравхийх
Уран үгээр хуурч
Хий үгээр хэвтүүлэх
Хий нүүртэн
Төө сахалтан
Хий үл нэвтрэх хэрэм үгүй
Гэрэл үл орох өрх үгүй
Хийсэн ч юмгүй
Хий суусан ч юмгүй
Хэрэлдсэнээс хэлэлцсэн дээр
Хий таамагласнаас явсан нь дээр
Хоршоо үг
хий агаар — агаар
хий дэмий — хэрэггүй, хоосон, үр ашиггүй
хий салхи — салхи агаар
хий хуй — хоосон агаар, хоосон салхи
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠬᠡᠢ (kei), from Middle Mongol ᠬᠡᠢ (kei), from Proto-Mongolic *kei.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.