Үндсэн хэсэг рүү шилжих

хийморь

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Айл гэрийн цог залийг бадруулдаг, хэжимтэй морин дээр хүслийг хангагч чандмань эрдэнэ ачсан зураг бүхий дарцаг;
  2. 2.
    шилж. Цог заль, цог жавхаа

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхийморь
Харьяалахын тийнхийморийн
Заахын тийнхийморийг
Өгөх орших тийнхийморьд
Гарахын тийнхиймориос
Үйлдэхийн тийнхиймориор
Хамтрахын тийнхийморьтой
Чиглэхийн тийнхийморь руу
Олон тоохийморьд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хийморь бадрах — а.улам дэвжих, аз нь ивээх; б.цог заль нэмэгдэх

  • эрийн хийморь бадрах — эр хүний аз ивээж, цог заль нь нэмэгдэх

  • хийморь босох — цог заль, аз завшаан сайтай болох

  • хийморь доройтох — хэрэг явдал бүтэмжгүй болох

  • хийморь нь дэгдэх — гэнэт их дэгжрэх, явдал бүтэмжтэй болох, аз завшаан таарах

  • хийморь дэлгэрэх — хэрэг явдал бүтэмжтэй болох

  • хийморь хийсгэх — а.монголчуудын цагаан сарын арван гурванд юмуу арван таванд уулан дээр гарч хийморийн дарцаг хийсгэх зан үйл; б.цог жавхаагаа бадруулах

  • хийморь сэргэх — цог золбоо нь бадарч, ажил үйлс нь бүтэмжтэй сайн болох

Хэлц үг

  • хийморийг нь ямаа хивэх — унхиа муутай болох, авхаалж самбаагүй, ажил үйлс нь бүтэлгүйтэх

  • хийморий нь тугал зажлах — азгүйтэх

    Хийморийг нь тугал зажилсан юм байлгүй. Бүтэлтэй юм нэг ч алга.

  • хийморийг нь хэвтүүлэх — сүрийг нь дарж, цог сүлдийг нь бууруулах

    Манай энэ агуу үеийн бузар новш болсон түрэмгий харгисуудад бөмбөг болж, тэднийг чичрүүлэн дагжуулж, хийморийг нь хэвтүүлэх нь элгийн санагдлаа (Н.Сайнцогт, Монгол улсын урлагийн бригадтай хамт явсан өдрүүдэд).

  • хийморь нь дэгдэх — цог жавхаа бадран, аз зол өөд эсрэг болж, үйл явдал бүтэмж сайтай болох

    Тэрний хийморь дэгдээд, нийгэм дээрх нэртэй хүн болчихсон юм чинь тэгэж хэлэлгүй дээ (Зоу Үй, Аянгат бороо).

  • Хийморь нь хэвтэж

  • Хишиг буян нь зайлах

  • Хүн хэлээр

  • Хийморь ерөөлөөр

Зүйр цэцэн үг

  • Хийморь нь доройтож

  • Хишиг буян нь зайлах

Хоршоо үг

  • хийморь сүлд — цог заль, сүр жавхлан

  • хийморь лундаа — цог жавхаа, сүр сүлд

  • аз хийморь — зол завшаан болон цог жавхаа

  • сүлд хийморь — сүр жавхлан болон цог заль

  • цог хийморь — сүр сүлд, өнгө жавхаа

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.