хиймэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хийсэн юм, байгалийн бус дуурайлган хүний гараар хийсэн юм
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрartificial
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хиймэл |
|---|---|
| Харьяалахын тийн | хиймлийн |
| Заахын тийн | хиймлийг |
| Өгөх орших тийн | хиймэлд |
| Гарахын тийн | хиймлээс |
| Үйлдэхийн тийн | хиймлээр |
| Хамтрахын тийн | хиймэлтэй |
| Чиглэхийн тийн | хиймэл лүү |
| Олон тоо | хиймлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хиймэл дагуул — дэлхийг тойрон эргэгч сансрын хөлөг
хиймэл мөс — байгалийн бус хийсэн мөс
хиймэл нуур — улс ардын аж ахуйд усны хэрэгцээг бүрэн хангахын тулд урсац тохируулах, үерийг усыг хуримтлуулж ус багатай үед ашиглах, цахилгаан эрчим хүч гаргах зорилгоор ус хаах барилгын тусламжтайгаар голын усыг боож байгуулсан нуур
хиймэл үс — өөрийн бус хүний гараар хийсэн үс
хиймэл хадан хана — уулчид болон уулын спорт сонирхогчид дасгал сургууль хийхэд зориулсан зүйл
хиймэл цэцэг — жинхэнэ бус, байгалийн цэцгийг дууриалган хийсэн цэцэг
хиймэл шүд — өөрийн бус, хүний гараар хийсэн шүд
хиймэл эрхтэн — хүний шүд, гар, хөл зэрэг эрхтнийг орлуулж хийсэн зүйл
Товчилсон үг
ДХД — Дэлхийн Хиймэл Дагуул
ХШҮ — Хиймэл Ширний Үйлдвэр
Үгийн гарал
хийх (xiix, “to do”) + -мал (-mal)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.