хонгор
Тайлбар
- 1.Адууны цайвар хул зүс
- 1.Цагаан, сайхан санаатай, муу бодол үл агуулсан, харгүй
- 2.Хайртай, янаг;
- 1.хонгор үс (хонгорцог үс).
Нийлмэл үг
ухаа хонгор морь — цайвар хул морь
хонгор азарга — хуучир. - урьдын цагт хэрэглэж байсан гэмт хэрэгтнийг агдлан шийтгэх хэрэгсэл
хонгор галуу — амьт. - толгой, хүзүү, нуруу ба сүүлээрээ хүрэвтэр бор, цээж болон хэвлийгээрээ бор ухаа дээр хар толботой нэгэн зүйл галуу
хонгор залаа — урга. - ягаан сагстай олон наст өвс
хонгор зул — урга. - нуга, ой, ойн захаар ургадаг, арьс шир будах шар будаг болон бал гарган авдаг голгэсэртэн овгийн олон наст өвс
хонгор санаатай — сайхан санаатай
хонгор сэтгэлтэй — цагаан сэтгэлтэй
хонгор амьтан — гэнэн цайлган, харгүй амьтан
хонгор бага нас — гэнэн томоогүй бага нас
хонгор салхи — намрын урьхан салхи
Хэлц үг
Хогийн ургамал хол байг
Хонгор зул цэцэрлэгтээ байг
Хоёр хүн хэлцэх
Хонгор хүн чагнах
Холбоо үг цээжинд
Хонгор зул ууланд
Хонгоо уруулж
Хонгор азарганд агдлуулах
Хурдан морь хошуу алс цолтой
Хонгор гоо хүүхэн аймаг алс алдартай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.