хоншоор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Амьтны хамрын шонтгор үзүүр
- 2.Гутлын урд талын үзүүр орчин, гутлын хамар, гутлын хошуу
- 3.шилжсэн утгаЧадал, зориг, зүрх, аз хийморь
- 4.хөлийн хурууг бүрхсэн гутлын урд талын үзүүр хэсэг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хоншоор |
|---|---|
| Харьяалахын тийн | хоншоорын |
| Заахын тийн | хоншоорыг |
| Өгөх орших тийн | хоншоорд |
| Гарахын тийн | хоншоороос |
| Үйлдэхийн тийн | хоншоороор |
| Хамтрахын тийн | хоншоортой |
| Чиглэхийн тийн | хоншоор луу |
| Олон тоо | хоншоорууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гахайн хоншоор — гахайн хамрын үзүүр
нохойн хоншоор — нохойн хамрын үзүүр
гутлын хоншоор — гутлын үзүүр хэсэг
хоншоор татах — гуталд давхац хоншоор хийх
Хэлц үг
хоншоор амаа билүүдэх — хов жив ярих, хүн муулах
хоншоор муутай — а.ховлох, муу үгээр хатгах зантай; б.аз муутай
хоншоороо хонжих — үгээр мохоох, гартаах
хоншоорыг нь тас цохих — үйл хөдлөлийг нь таслан зогсоох, үг яриаг нь хэлэх үггүй болтол няцаах
хоншоор дутах — а.зүрх зориг, чадал дутах; б.аз дутах, хувь дутах
хоншоор ам тэгнэх — үг зугаа нийлэх, хэл ам тэнцэх зэргийн
Энэ хоёр л хоншоор ам тэгнэх байжээ гэж өвгөн дотроо эгдүүцэж сууна (Өдөнсамбуу, Хаврын халиа).
хоншоороор маань тоолж, хуруугаараа хорхой няцлах — сайныг үглэж, мууг үйлдэх зэргийн
Хан! Хоншоороор маань тоолон, хуруугаараа хорхой няцалдаг санваартны шавь нар шиг удамтын улаан зулзага, дундадын үндэстнийг доройтуулсан мэргэсийн жанчитанг мануус шиг эгэл жирийн ажилчин бодвол цөс босож, хэлбэл хэл гашуу оргидог (Т.Өргөн, Аль үрийг нь цацах вэ).
хоншоороороо хожих — үгээр мохоох
Баарины жинчи сияаны захирагч ард олныг албадан их хэрэм бариулж байсанд хэлээрээ хэлж, хоншоороороо хожиж тэмцэж байсан Шагдар тэнд хүрсэнд... (Т.Өргөн, Шагдар солиот).
Хоншоор нь хар
Хоёр хөл саваа
Хоол нь ход ход
Хоншоор нь гуд гуд
Хормой урт бол хөл орооно
Хоншоор урт бол хүзүү (бие) орооно
Хоршоо үг
хамар хоншоор — хүн, амьтны үнэрлэх, агаар сорон уушгинд оруулах эрхтэн болон түүний үзүүр хэсэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.