хошуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн амьтны ам хамрын үзүүрийн тус газар
- 1.хуучирсанАймгуудын удирдлагад захирагдаж байсан орон нутгийн засаг захиргааны хуваарь
- 1.Юмны шувтарч дуусах үзүүр хэсэг
- 1.Гурвалжин шовх хэлбэртэй юм
- 1.үзэгний бичдэг үзүүр хэсэг
- 2.гол эсвэл далайн эргийн дагуу живж орсон (эсвэл хэсэгчлэн живсэн) нуруу
- завьтай хүмүүс голын энэ хошууг тойроод явсан
- 3.байгалийн өндөрлөг газар (далайруу түрж орсон хад)
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbeak; snout; triangle; banner (flag); banner (military and administration division)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хошуу |
|---|---|
| Харьяалахын тийн | хошууныW |
| Заахын тийн | хошуугW |
| Өгөх орших тийн | хошуундW |
| Гарахын тийн | хошуунаасW |
| Үйлдэхийн тийн | хошуугаарW |
| Хамтрахын тийн | хошуутайW |
| Чиглэхийн тийн | хошуу руу |
| Олон тоо | хошуунуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хошуу хүргэх — а.үнсэж таалах; б.шилж. хов хэлэх
шувууны хошуу — шувууны амны дээд доод шовх хос эвэрлэгээс бүтэх хавчих тонших үзүүр
таван хошуу мал — хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ
нохойн хошуу — урга. - иш мөчирт сондуу бүхий бутанд ургадаг жимс, өнгө улаан, амт хүчтэй, эмнэлэгт хэрэглэнэ
Хааны хошуу — хааны албат ардыг баримтлан захирч, хэрэг зүйлийг эрхлэн гүйцэтгэх аймгийн дор захирагдах хуваарь
вангийн хошуу — вангийн албат ардыг баримтлан захирч, хэрэг зүйлийг эрхлэн гүйцэтгэх аймгийн дор захирагдах хуваарь
засгийн хошуу — засаг ноёны албат ардыг баримтлан захирч, хэрэг зүйлийг эрхлэн гүйцэтгэх аймгийн дор захирагдах хуваарь
хошуу дарга — хошууны дарга
хошуу захирагч — хошууны албан хэргийг хамааран захирах хүн
хошуу ноён — хошуу нутгийн хүн ардыг захирагч
хошуу тамга — хошууны захиргаа
хошуу хийд — хошуунд харъяалагдах хийд
хошуу хүрээ — хошуунд харъяалагдах хүрээ
хошууны бээс — хуучир. - урьдын цагт угсааны дөрвөн зэрэг хэргэмийн дөрөвдүгээр зэрэг
хошууны хатан — хуучир. - хошууны бээсийн хатан
хошууны авхай — хуучир. - хошууны бээсийн охин
хошууны тавнан — хуучир. - хошууны авхайн эр
анжисны хошуу — анжисны газар хагалах үзүүр хэсэг
бийрийн хошуу — а.бийрийн зурах үзүүр; б.бийрийн үсийг хамгаалах дугтуй
гутлын хошуу — гутлын хоншоор
онгоцны хошуу — онгоцны ус зүсэх өмнө үзүүр тал
уулын хошуу — уулын шувтан үзүүр
үзэгний хошуу — үзэгний бичих үзүүр
хадан хошуу — гол буюу жалга руу шааж орсон уулын хамрын шувтарга хадан үзүүр
хошуу туугдас — гол горхины урсгалаар туугдаж уулын бэл, ам хөндийн адагт хуримтлагдаж тогтсон сэвсгэр хурдас чулуулаг
хошуу арал — голын хөндийн налуу болон дэнжийн хэсэг тасран салснаас үүссэн, шар усны үерт автдаггүй бэсрэг арал
хошуу бин — гурвалжин бин
Хэлц үг
хошуу билүүдэх — хэрэлдэхээр зэхэх
хошуу дүрэх — өөрт хэрэггүй, хамаагүй зүйлд хөндлөнгөөс оролцох, илүү үг хэлэх
хошуу дэвсэх — тал засан аргадах
хошуу нэмэх/хошуу нэмэрлэх — а.ажил хийхийн оронд дэмий хоосон үг ярих; б.үг нэмэрлэх, зөвлөгөө өгөх
хошуу өргөх — хов зөөх
хошуу тосдох — а.юм идэх; б.идэх хоолтой явах
хошуу хавчуулах — а.хов жив зөөх; б.бусдын ярианы дундуур хөндлөнгөөс орж ярих
хошуу холбох — а.их л дотно байдалтай тэрүүхэндээ юм ярих; б.зэрэгцэн явах
хошуу хүргэх — хов зөөх
хошуу худалдах — хов зөөж, хов мэдүүлж шан авах
хошуу цорвойх — хошуу дэвсэх, бусдыг гуйж царайчлах
зэс хошуу — алтан хошуу
алтан хошуу — бусдыг сэмээр ховлон, хов зөөдөг хүн, ховч
алтан хошуу өргөх — хов зөөх
хошуу амаа билүүдэх — хэрэлдэхээр зэхэх
Түүний гаргасан амжилтыг нь үзвэл гавьяат өгчихөд буруудахгүй хэмээн учир мэдэх хүмүүс хошуу амаа билүүдэж суугаа гэсэн.
хошуу нэмэх/нэмэрлэх — үг нэмэрлэх, зөвлөгөө өгөх
Сэтгэлд нь нийцэхгүй болохоор тэсэж үл чадан “ингэ тэг” хэмээн хошуу нэмэрлэдэг заншлаараа энэ өдөр мөн л хошуу нэмэрлэв (Д.Батбаяр, Цахилж яваа гөрөөс).
хошуугаа билүүдэх — хэрэлдэхээр зэхэх:
~ Хулд муу шувуу
Хулгана оготно идэх заяатай байтал
Хун галууг идье гэж
Хошуугаа билүүдэх мэт
Хувхай муу Чилэгэр...(МНТ)
↑ алтан хошуу
↑ алтан хошуу өргөх
↑ батганы хошуу багтахгүй
↑ гуулин хошуу
↑ тосон хошуутай
↑ урт хошуутай
↑ эвэр хошуутай
Хормой урт бол хөл орооно
Хошуу урт бол толгой орооно
Хошуу нэмэхэд амар
Хуруу нэмэхэд хэцүү
Хошуу нэмэхээр
Хуруу нэм
Хошуу харсан ноён хэцүү
Хот эргэсэн чоно хэцүү
Хуруу багтвал бууна
Хошуу багтвал ууна
Хуруу нэмдэг нь ганц
- … болон өөр 5
Зүйр цэцэн үг
Хошуу нэмэхэд амар
Хуруу нэмэхэд хэцүү
Хошуу нэмэхээр хуруу нэм
Хошуундаа цуутай
Хотолдоо ээлтэй
Хоршоо үг
нутаг хошуу — тухайн хүний төрж өссөн буюу харъяалалтай газар
Үгийн гарал
Compare Buryat хушуун (xušuun), хошуун (xošuun); Tuvan кожуун (kojuun).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.