хоргодох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний санаа бодол нэгэн юманд чиглэн түүндээ татагдан байх, мал амьтны ижил дасал болсон газраасаа салж ядах, хоргоцох
- 2.шилжсэн утгаБиеэ арчлах хамгаалахын эрхээр ямар нэгэн юманд багтаж орших
- 3.шилжсэн утгаСэтгэл санаанд хоногших.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хоргодох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хоргодно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хоргодлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | хоргодов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хоргоджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хоргодсон |
| Хэвшсэн нэр (-даг) | хоргоддог |
| Холбох нөхцөл (-ж) | хоргодож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хоргодоод |
| Болзох нөхцөл (-вал) | хоргодвол |
| Хүсэх (-маар) | хоргодмоор |
| Захирах (-аарай) | хоргодоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | хоргодохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хоргодох байр — хөнөөх хэрэгслээс цэргийн бие бүрэлдэхүүн, хүн амыг хамгаалахад зориулан бэлтгэсэн газар доорх тусгай байгууламж
айн бэрхшээж хоргодох — айн бэрхшээж хоргоцох
ашиг тусыг эрмэлзэж хоргодох — тус болохыг хичээн хоргоцон татагдах
морь хоргодох — морь хоргоцох, хойш суун ухрах
эргэн хоргодох — байн байн эргэж хараад явж чадахгүй, сэтгэл татагдаад байх
сэтгэл хоргодох — хэн нэгэн болон ямар нэгэн зүйлээс холдмооргүй санагдах
айлд хоргодох — айлд түр байх, айлд түр толгой хавчуулах
амь хоргодох — ямар нэгэн газар нуугдаж амь насаа аврах
толгой хоргодох — түр амьдрах
толгой хоргодох юмтай — өөрийн гэсэн гэр оронтой
Хэлц үг
санаа хоргодох — а.эргэлзэх; б.анхаарал төвлөрөхгүй байх
↑толгой хоргодох
↑ толгой хоргодох юмтай
Хоршоо үг
бүгэх хоргодох — хэн нэгэн болон ямар нэгэн зүйлээс нуугдаж аль нэг газар түр байх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.