хороо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүйтний улиралд мал хашихад зориулсан чулуу, мод зэргээр хийсэн хашаа
- 1.Хот суурин газрын засаг захиргааны анхан шатны нэгж
- 2.цэрэгЗэвсэгт хүчний бүх төрлийн, төрөл тусгай мэргэжлийн цэргийн анги, зохион байгуулалтын хувьд байлдааны болон захиргаа, аж ахуйн биеэ даасан нэгж
- 3.Ямар нэгэн ажлыг эрхлэн удирдах байгууллага
- 1.засаглал болон сонгуулийн тойргоор хуваагдсан хотын доторх жижиг дүүрэг
Англи утга
- нэр үгcommittee, commission, board
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хороо |
|---|---|
| Харьяалахын тийн | хорооны |
| Заахын тийн | хороог |
| Өгөх орших тийн | хороод |
| Гарахын тийн | хорооноос |
| Үйлдэхийн тийн | хороогоор |
| Хамтрахын тийн | хороотой |
| Чиглэхийн тийн | хороо руу |
| Олон тоо | хороонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
малын хороо — малын саравчгүй хашаа
хорооны дарга — засаг захиргааны зуугаас дээш өрхийг захирах дарга
хуягт танкийн хороо — хуягт танкийн анги
хороо цэрэг — цэргийн томоохон хэсэг
бэлтгэх хороо — бэлтгэл ажлыг удирдах хэсэг
зохиолчдын хороо — зохиолчдын эрх ашгийг хамгаалан, удирдан зохион байгуулдаг олон нийтийн байгууллага
төв хороо — төвлөн удирдах байгууллага
утасны хороо — цахилгаан холбооны удирдах газар
хэвлэлийн хороо — хэвлэлийн ажлыг эрхлэн удирдах байгууллага
Хэлц үг
нохойн хороо — эмх замбараагүй, хог новш ихтэй байдал
Үг хэлэхэд үг дуулах
Хороо нээхэд мал бэлчих
Хоршоо үг
хашаа хороо — а.малыг байгалийн элдэв үзэгдлээс хамгаалах зориулалтай хүрээлэн босгосон юм; б.хүмүүсийн амьдран суух хүрээ
хот хороо — хамтын хөдөлмөрөө нэгтгэн хэд хэдээрээ аж төрөх айл өрх болон тэдгээрийн үхэр малын хашаа хороо
хүрээ хороо — хашаалсан, тойруулан барьсан юм
үүр хороо — амьтны ил орогнох газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.