хорхоглох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Малын махаар хорхог хийх;
- 2.шилж. Газрыг галаар төөнөж гэсгээн худаг гаргах; хөлдсөн худагт улайтгасан чулуу хийж, гарсан уурыг гадагш гаргахгүй сайтар бөглөж уураар нь дулаацуулж усыг нь гаргах.
- 1.Юмыг идээшүүлэн, шим шүүсийг нь гарган авах.
- 1.Идээлэх, идээ бээртэй болох.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хорхоглох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хорхоглоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хорхоглолоо |
| Өнгөрсөн цаг (-в) | хорхоглов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хорхогложээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хорхоглосон |
| Хэвшсэн нэр (-даг) | хорхоглодог |
| Холбох нөхцөл (-ж) | хорхоглож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хорхоглоод |
| Болзох нөхцөл (-вал) | хорхогловол |
| Хүсэх (-маар) | хорхогломоор |
| Захирах (-аарай) | хорхоглоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | хорхоглохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.