Үндсэн хэсэг рүү шилжих

хорхой

нэр үг/ˈxɔrxɔi̯/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠣᠷᠤᠬᠠᠢ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    амьт. Гонзгой урт, хоёр тал хэм тэгш биет, атирч гулсаж мөлхөж хөдөлдөг нугаламгүй доод амьтан
  2. 2.
    Өт хорхой хэлбэртэй, маш жижигхэн юмс
  3. 3.
    шилжсэн утгаШохоорхох сэтгэл, шунан дурлах сэтгэл

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгmaggot, insect, bug

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхорхой
Харьяалахын тийнхорхойн
Заахын тийнхорхойг
Өгөх орших тийнхорхойд
Гарахын тийнхорхойгоос
Үйлдэхийн тийнхорхойгоор
Хамтрахын тийнхорхойтой
Чиглэхийн тийнхорхой руу
Олон тоохорхойнууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хорхой идэх — а.жижиг эрвээхэйн олон хөлт өт ноосон эдлэл, үст эдлэл зэргийг гэмтээн сүйтгэх; б.шүдний эд ялзран үрэвсэх

  • хорхой идсэн хөшиг — эрвээхэй зэрэг жижиг шавжны өтөнд идэгдсэн хөшиг

  • хорхой идсэн шүд — ялзарч үрэвссэн шүд

  • урт хорхой — цээр. - могой

  • олгой хорхой — амьт. - маш их хортой, говьд байдаг гэлцдэг домгийн амьтан

  • цох хорхой — амьт. - хатуу давхар далавчтай шавьж

  • чийгний хорхой — амьт. - ус чийгтэй газар орших, нялцгай биет хорхой

  • шанаган хорхой — амьт. - газар усны сүүлгүй амьтан, мэлхийн авгалдай

  • хорхой ааруул — шүүрэн шанага зэргээр гоожуулан шүүж уртавтар нарийн хэлбэр оруулж хатаасан жижиг ааруул

  • хорхой мөөг — шавжин дээр ургадаг нэгэн зүйл жижиг мөөг

  • хорхой үс — залуу хүний толгойд цагаас эрт ургасан цагаан үс

  • хорхой хялгас — адууны сүүлд ургасан хугарсан бүдүүн охор хялгас

  • хорхой шүд — маш жижигхэн шүд

  • хорхой цэцэг — урга. - өдлөг онь бүхий навчтай, цацаг хэлбэрт улаан баг цэцэг бүхий хоёр наст өвслөг хорт ургамал

Хэлц үг

  • хорхойд хоргүй — гэмгүй, ноомой номхон

  • хорхой нь гозгонох — шохоорхон хүсэх, дур хүрэх, ямар нэг юмыг хийх гэхээс байж ядах

  • хорхой хөдлөх/

  • хорхой хүрэх — ямар нэгэн юманд шунан хүсэх, шунан дурлах

  • хорхойг нь хүргэх — хүнийг ямар нэгэн юманд хүсэл дурыг нь татаж өдөөх

  • хорхойг нь хөдөлгөх — хорхойг нь хүргэх

  • хорхойгоо гаргах — шохоорхож байсан зүйлээ авах буюу хийж санаа амрах

  • хорхойгоо дарах — багахан юм идэж хүслээ хангах төдий болох

  • хорхой идсэн баавгай шиг — дүрсгүйтэх, учиргүй их харайн цовхрох

  • хорхой дарах — шуналыг нь дарах, багасгах

    Би тэр шуналтай авгайн ассан хорхой дарах гэж –Сайхан сэтгэлт эгч минь, хүүхдүүдийн өмнөөс би танд тугалтай үнээ, жороо морьтой барья гэхэд тэр эхнэр хөгцтэй шар шүдээ ярзайлган инээд алдан... (Ж.Дашзэгвэ, Орхоны овилго).

    Хоёулаа нуурын эрэг дээр очиж ганц хун агнаж хорхойгоо дарцгаая (Зян Рун, Чонон сүлд).

  • хорхой хөдөлгөх — дур хүслийг бадраах, хийх, сонирхох хүсэл төрүүлэх

    Гаанс, хөөрөг хоёр нь хүний хорхой хөдөлгөөд ёстой нэг дангар байх шив дээ гэж хэлэв (Ж.Бямбаа, Их аяныхан).

  • хорхой хөдлөх/хүрэх — ямар нэгэн юмыг шунан хүсэх, шунан дурлах

    Должин өнгө өнгөөр алаглах төрөл бүрийн торго дурданг харах тусам хорхой хөдлөх авч, юун түрүүнд халуун хоол олж идэх хэрэгтэй гэж санаад дэлгүүрээс гарлаа.

  • хорхой нь ассан — шунал нь хөдөлсөн

    Билэгээ авгайнхаа захиасыг өврөөсөө гаргах хооронд шинэ гар утсыг хорхой ассан нүдээр ширтэж байлаа.

  • хорхойд жад барих — ихэрхэх, онгирох, сүржигнэх

    Битгий өчүүхэн юманд сүржигнэж, хорхойд жад барьж бай гэж ээж нь түүнийг зэмлэнэ.

  • хорхойтой араандаа зуух — муу санах, хорсол өвөрлөх

    Хэлчихвэл өс санаад хорхойтой араандаа зуух байлгүй гэж дотроо бодлогоширно.

  • Аалз шиг арваганаж

  • Хорхой шиг хортолзох

  • Хорхой ч гэсэн

  • Биед нь хүрэхлээр атирдаг

  • Хорхой ч гэсэн толгой дээр гишгэвэл

  • Сүүл нь хөдөлнө

  • Хорхой шавж газраас

  • Хоршоо худал улсаас

  • Хулгай авах малгүй

  • Хорхой нуугдах хувцасгүй

Зүйр цэцэн үг

  • Хорхойн мөрөөр хорь хонож

  • Аалзны мөрөөр арав хонох

Хоршоо үг

  • хорхой шавж — мөлхөх, нисэх зэрэг өчүүхэн амьтад, өт шавж

  • өт хорхой — өт болон бусад жижиг шавж

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.