хос
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Адил хоёр юм, хоёроор нь хэрэглэх зүйл
- 2.Хоёр тоотой юм
- 3.Адил, ижил
- 1.Хонь малын олгой хошного хоёрын хооронд нугаларан цагариглаж тогтсон бүдүүн гэдэс
- 1.хоорондоо гэрлэсэн хүмүүс
- 2.хоорондоо эвцэлд ордог эрэгчин эмэгчин амьтад
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpair; couple
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хос |
|---|---|
| Харьяалахын тийн | хосын |
| Заахын тийн | хосыг |
| Өгөх орших тийн | хосод |
| Гарахын тийн | хосоос |
| Үйлдэхийн тийн | хосоор |
| Хамтрахын тийн | хостой |
| Чиглэхийн тийн | хос руу |
| Олон тоо | хосууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хос гутал — нэг гутал
хос их хонх — нэг бариулаар холбосон хоёр мөгүүт хонх
гурван хос оймс — хоёр хөлөнд ижлээр нь өмсөх гурван оймс
хос алд — хоёр алд
хос холбоо — ханилсан эр эм хоёр
хос эгшиг — хоёр өөр эгшиг нийлж нэгэн үе болох ёс
хос морь — ижил зүстэй хоёр морь
хос уянга — хоорондоо ижил юмуу ондоо айзмын байгуулал бүхий шадаас бүтсэн шүлгийн бадгийн бүтэц хэлбэр
хос хошного — олгой хошного хоёрын хооронд нугаларан цагариглаж тогтсон бүдүүн гэдэс
Хэлц үг
хосыг нь арчих — хонжих, хөрөнгийг нь цөлбөн авах
хосыг нь шувтрах/хосыг нь суга татах — сайтар хашраах, гэсгээн шийтгэх, зодох
хосыг нь гурван алд авах — хосыг нь шувтрах
хосоо урт авахуулах — зодуулах, гэсгээл үзэх
хосыг нь [урт] авах — ихэд загнах
Мэдээгүй хэлчихсэн бол ёстой хосыг нь урт авах байсан байхдаа...
хосын гуна — хэзээд хавсарга дэмжлэг бологч
“Дөрвөн хүний бүлэг”-ийн хосын гуна байсан Зан Ху гайхал гяндангаас дутааж гараад, цагдаа маягаар засаж дутааж байсан нь энэ байжээ (Өлзийбат, Өвгөн буурал).
Хос дугуй нийлүүлээд тэрэг болдог
Хоёр айл нийлээд саахалт болдог
Зүйр цэцэн үг
Хос дугуй нийлээд тэрэг болдог
Хоёр айл нийлээд саахалт болдог
Хоршоо үг
ижил хос — а.хоорондоо адилхан хоёр юм; б.сэтгэл нийлсэн хоёр хүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.