хувьсах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Урьдахаас өөрчлөгдөн хувирах, ондоо болох
- 2.Орчин тойрны хувиралтаас болж амьд бодсын чанар өөрчлөгдөх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хувьсах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хувьсана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хувьслаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хувьсав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хувьсжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хувьссан |
| Хэвшсэн нэр (-даг) | хувьсдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хувьсаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хувьсаад |
| Болзох нөхцөл (-вал) | хувьсвал |
| Хүсэх (-маар) | хувьсмаар |
| Захирах (-аарай) | хувьсаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хувьсахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хувьсан хөгжих — урьдын байдлаас өөрчлөгдөн хөгжих, дэгжих
зан ааш нь хувьсах — зан ааш нь өөрчлөгдөх
цаг төрийн байдал хувьсах — цаг төр үймэх, нөхцөл байдал өөрчлөгдөн хувирах
хувьсах багтаамж — физик. - хүчдэлээс хамаарч багтаамж нь өөрчлөгддөг хуримтлуур
хувьсах хөдөлгөөн — физик. - хурдацынх нь чиглэл ба хэмжээ нь хугацаагаа даган хувьсдаг хөдөлгөөн
хувьсах чанар — амьд бодосын шинэ нөхцөлд дасан зохицож чадах өвөрмөц чанар
Хэлц үг
Хувьсах цагийн дохио
Хойт хэл амны өдөө
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.