хувьсгал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучир. Эсрэг тэсрэг ангит нийгэмд болох нийгэм-улс төрийн харьцааны үндсэн эргэлт
- 2.Байгаль, нийгэм, танин мэдэхүйн аль нэгэн үзэгдлийн хөгжилд гарч буй гүнзгий өөрчлөлт
- 3.төрийн үйл ажиллагааг эсэргүүцэж засгийн эрхийг түлхэн унагаах
Англи утга
- нэр үгrevolution
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хувьсгал |
|---|---|
| Харьяалахын тийн | хувьсгалын |
| Заахын тийн | хувьсгалыг |
| Өгөх орших тийн | хувьсгалд |
| Гарахын тийн | хувьсгалаас |
| Үйлдэхийн тийн | хувьсгалаар |
| Хамтрахын тийн | хувьсгалтай |
| Чиглэхийн тийн | хувьсгал луу |
| Олон тоо | хувьсгалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хувьсгал гарах — нийгэм улс төрийн байдал үндсээрээ өөрчлөгдөх
хувьсгал хийх — а.төрийн эргэлт гаргах; б.ямар нэг юмыг үндсээр нь өөрчлөх
хувьсгалын эсэргүү — хуучир.түүх. - төрийн үйл ажиллагааг эсэргүүцэж засгийн эрхийг түлхэн унагаахаар оролдлого хийгч этгээд
ардын хувьсгал — түүх. - хувьсгалын гол хүчин нь ард түмэн бүхий төрийн эргэлт
үндэсний эрх чөлөөний хувьсгал — үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс урган гардаг, гадаадын ноёрхлыг устгаж, тусгаар тогтнолоо байлдан олох, үндэстэн-колонийн дарлалыг устгах, өөрөө засан тохинох эрхийг хангах, үндэсний төр улсыг байгуулахад чиглэсэн хувьсгал
хувьсгалын дуунууд — Монгол ардын хувьсгалын эхний жилүүдэд зохиогдсон орчин үеийн уран зохиолын дээж бүтээл. Шивээ хиагт, Улаан туг, Магнаг үсэгтэй туг гэх мэт
хувьсгалын өмнөх үе — хувьсгал ялахын өмнөх үе
хувьсгалаас хойш — хувьсгал ялсны дараа үе
хувьсгалын үйл хэрэг — хувьсгалын үйл явц
соёлын хувьсгал — улс орны соёлын салбарт гарсан үндсэн өөрчлөлт
техникийн хувьсгал — техникийн салбарт гарсан гүнзгий өөрчлөлт
Үгийн гарал
Found in Classical Mongolian with the meaning transformation. Analyzable as хувьсга- (xuvʹsga-, “to revolutionize, to transform”) + -л (-l).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.