хугацаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Орчлонгийн бүх юмс, үзэгдэл, цаг хугацаа, орон зайн дотор үйл ажиллагааны явагдах цагийн үргэлжлэх хэмжээ
- 2.Секунд, минут, цаг, өдөр, сар, жилээр нэгж болгосон цаг тооны хэм
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгterm, period (span of time); deadline, time limit
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хугацаа |
|---|---|
| Харьяалахын тийн | хугацааны |
| Заахын тийн | хугацааг |
| Өгөх орших тийн | хугацаад |
| Гарахын тийн | хугацаанаас |
| Үйлдэхийн тийн | хугацаагаар |
| Хамтрахын тийн | хугацаатай |
| Чиглэхийн тийн | хугацаа руу |
| Олон тоо | хугацаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хугацаа алдах — цагийг үр ашиггүй өнгөрүүлэх
хугацаа гүйцэх — хугацаа дуусах
хугацаа дуусах — тогтоосон цаг, өдөр төгсөх
хугацаа өнгөрөх — тогтоосон цагийн хэмжээ хэтрэх
хугацаа сунгах — тухайн ажил үүргийг гүйцэтгэхээр, төлөвлөсөн өдөр, хоног, цаг хугацааг хойшлуулах
хугацаа тулах — товлосон хугацаа нэн ойртох
хугацаа тогтоох — ажил хэргийг гүйцэтгэхэд зарцуулах өдөр, хоног, хийгээд цагийг урьдчилан төлөвлөх
хугацаа хэтрэх — тогтоосон хугацаа өнгөрөх
буцах хугацаа — эгэж очих хугацаа
ахархан хугацаа — богинохон хугацаа
нэг сарын хугацаа — 30-31 хоног
түр хугацаа — тогтоосон тоотой хоног, өдөр, цаг, минут
урт хугацаа — удаан, олон он жил үргэлжилсэн их хугацаа
Хэлц үг
Хулгай дарвал хууль бий
Хугацаа зөрчвөл цааз бий
Хоршоо үг
хугацаа хэмжээ — төлөвлөсөн цаг
хоног хугацаа — цаг хугацаа
цаг хугацаа — өдөр хоног, сар, жил
Үгийн гарал
хугацах (xugacax, “to set a date”) + -аа(н) (-aa(n)), compare Buryat хугсаа (xugsaa), Kalmyk хуһцан (xuğtsan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.