өдөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нар мандахаас шингэх хүртэлх хугацаа
- 2.Хоног
- 3.Нэг хоногийн дотор гүйцэтгэх ажлын хугацаат цаг
- 4.Тэмдэглэлт үйл явдал болсон цаг хугацаа
- 5.хуучирсанГазар тариалангийн талбайг хэмжих нэгж.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгday, date, daytime
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өдөр |
|---|---|
| Харьяалахын тийн | өдрийнW |
| Заахын тийн | өдрийгW |
| Өгөх орших тийн | өдөртW |
| Гарахын тийн | өдрөөсW |
| Үйлдэхийн тийн | өдрөөрW |
| Хамтрахын тийн | өдөртэйW |
| Чиглэхийн тийн | өдөр лүү |
| Олон тоо | өдрүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
маргааш өдөр — маргааш нар мандахаас эхлэн жаргах хүртэлх хугацаа
хойч өдөр — дараа өдөр
бүтэн өдөр — нар мандсанаас шингэх хүртэлх цаг
хагас өдөр — нар мандсанаас шингэх хүртэлх цагийн хагастай тэнцэх хугацаа
хагас сайн өдөр — бямба гариг
бүтэн сайн өдөр — ням гариг
хишиг өдөр — а.бүтэн сайн өдөр; б.хуучир. сонгосон сайн өдөр
хонины хишиг өдөр — хонь хариулах ээлж таарсан өдөр
өдрийн сонин — а.тухайн өдөрт тохиолдсон үйл явдал; б.долоо хоногт таваас доошгүй удаа хэвлэгдэн гардаг тогтмол хэвлэл
өдрийн чөлөө — нар мандахаас шингэх хүртэлх хугацаанд өгсөн чөлөө
өдрийн ээлж — өдрийн цагаар ажилладаг ээлж
өдрийн үнэ ханш — тухайн өдөрт бараа бүтээгдэхүүн зэргийг худалдан борлуулах үнэ
өдрийн тэмдэглэл — а.хувь хүн тухайн өдөрт болсон хэрэг явдлынхаа талаар бичдэг тэмдэглэл; б.зохиол бүтээлийн бичлэгийн нэг хэлбэр
өдрийн газар — өдөржин явж байж хүрэх
өдөр бүр/өдөр бүхэн — өдөр өнжихгүй
өдөр өдөр — өдөр бүр
өдрөөс өдөрт — улам бүр, хоног өнгөрөх бүр
өдөр туж/өдөр турш — нар мандахаас шингэх хүртэлх хугацааны турш
өдөр дүл — өдөр дунд
өдөр тутам — өдөр алгасахгүй байгаа нь
өдөртөө ирэх — тухайн өдөртөө багтаж ирэх
өдөртөө гарах — нэг өдрийн дотор юманд явахаар хөдлөх
өдөртөө хүрэх — өдрийн хугацаанд зорьсон газраа очих
өдөр уртсах — нар мандахаас жаргах хүртэлх хоорондын хугацаа нэмэгдэх
өдөр тавих — өдөр урт болох
өдөр богиносох — өдөр богино болох
өдөр хугацах — ажил хэргийг гүйцэтгэх хугацаа тогтох
өдөр өнгөрөхгүй байх — а.цаг хугацаа маш удаан өнгөрөх; б.шилж. уйтгарлах, цаг нөгчөөх
хулгана өдөр — зурхай. - хулгана эзэлсэн, тохиосон өдөр
үхэр өдөр — зурхай. - үхэр эзэлсэн, тохиосон өдөр
бар өдөр — зурхай. - бар эзэлсэн, тохиосон өдөр
туулай өдөр — зурхай. - туулай эзэлсэн өдөр
луу өдөр — зурхай. - луу эзэлсэн өдөр
могой өдөр — зурхай. - могой тохиосон өдөр
морь өдөр — зурхай. - морь тохиосон өдөр
хонь өдөр — зурхай. - хонь тохиосон өдөр
мич өдөр зурхай — мич тохиосон өдөр
тахиа өдөр — зурхай. - тахиа тохиосон өдөр
нохой өдөр — зурхай. - нохой тохиосон өдөр
гахай өдөр — зурхай. - гахай эзэлсэн, тохиосон өдөр
- … болон өөр 9
Хэлц үг
өдрөө хүлээх — үхэх цаг нь ойртсон байх
өдрийн од шиг — маш ховор, чухал
өдөр шөнө хоёр шиг — эрс тэс ялгаатай
өдрийн бодол, шөнийн зүүд — ямар нэгэн хэрэг явдал болон хэн нэгэн сэтгэлээс гарахгүй байх, цаг ямагт бодогдох
өдөр гэгээн болох — өглөө болох
Өдөр гэгээн болоход хойноос нэгэн хүн хүрч ирэв (МНТ).
өдрийн бодол шөнийн зүүд болох — ямар нэгэн хэрэг явдал болон хэн нэгэн сэтгэлээс гарахгүй байх, цаг ямагт бодогдох
Унадаг дугуй авах мөрөөдөл нь хүүд өдрийн бодол шөнийн зүүд боллоо.
өдрийн од шиг/мэт — байхгүй зүйл буюу маш ховор тохиолддог зүйл
Шүтлэгтэй бүсгүйчүүд алчуургүй явах гэдэг өдрийн од мэт ховор тохиолдол байдаг (Д.Маам, Тэмээний дууль).
↑ боол болох өдөр
↑ бор хоног шар өдөр
↑ түмэн өлзий гийсэн өдөр
↑ чагтан мултлах өдөр
Гөрөөс алсан газраа
Өдөр бүр гөрөөлдөг
Залуу хүн эрүүл бол
Өдөр бүр амгалан
Өвөл зуны завсарт нэг хувцастай
Өдөр шөнийн завсар нэг хоолтой
Өдөр алдаад шөнө тэмтэрнэ
Өдөр алдаад шөнө
Үхэр алдаад хонь
Энд алдаад тэнд
Өдөр байвал шөнө байдаг
Өвөл байвал зун байдаг
Өдөр байгаад наргүй
Үнэн байгаад ёсгүй
Өдөр болгон найргүй
Сүйх болгон цэцэггүй
Өдөр болоход цайгүй
Орой ирэхэд зайгүй
Өдөр бүгд адилгүй
Нөхөр бүр тэгшгүй
Өдөр бүр өлзийтэй
Жил бүр жаргалтай
Сар бүр сайнтай
Өдөр бүр өөдлөх
Хоног бүр хоногших
Өдөр голсон айл шөнө олдохгүй
Шөнө голсон мах өдөр олдохгүй
Өдөр гурван цатгалантай
Жил гурван жаргалантай
- … болон өөр 48
Зүйр цэцэн үг
Өлсөх гэдэг ёолж болдоггүй өвчин
Өдрөөр төөрөх гэдэг хашгирч болдоггүй зовлон
Өдөр алдаж шөнө
Хоршоо үг
өдөр судар — ажил хэргийг гүйцэтгэх цаг хугацаа
өдөр цаг — цаг хугацаа
өдөр шөнө — нар, сар мандах болон шингэх бүхий л хугацаа, хоног
өдөр хоног — хорин дөрвөн цагийн хоорондох хугацаа
өдөр сар — тухайн өдөр болон сарын хугацаа
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠡᠳᠦᠷ (edür), from Middle Mongol [Term?], Proto-Mongolic *edür, compare Buryat үдэр (üder), Kalmyk өдр (ödr), Dongxiang udu.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.