худалч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Худал хэлдэг зантай
Англи утга
- нэр үгliar
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | худалч |
|---|---|
| Харьяалахын тийн | худалчийн |
| Заахын тийн | худалчийг |
| Өгөх орших тийн | худалчид |
| Гарахын тийн | худалчаас |
| Үйлдэхийн тийн | худалчаар |
| Хамтрахын тийн | худалчтай |
| Чиглэхийн тийн | худалч руу |
| Олон тоо | худалчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
худалч хүн — худал хэлдэг зантай хүн
далан худалч — маш их худал хэлдэг хүн
Хэлц үг
Бадарч хүнд тарчиг олон
Худалч хүнд заах олон
Мэхч хүн худалч
Худалч хүн хулгайч
Тэнүүлч хүний танил олон
Худалч хүнд шалтаг олон
Унтсан хүн үхсэн хүний дүү
Худалч хүн хулгайч хүний дүү
Үнэн юм үнэнээ олдог
Худалч хүн хүнээ алддаг
Үнэнч гэгч түмэн сайны үндэс
Худалч гэгч түмэн саарын үндэс
Үнэнч хүн үүдэнд
Худалч хүн хойморт
Ховч хүний хоншоор урт
Худалч хүний чих урт
Ховч хүний хошуу улаан (хүйтэн)
Худалч хүний хацар улаан (хүйтэн)
Хувхай модонд навч үгүй
Худалч хүнд нөхөр үгүй
Худалч хүн ам алдаач
Хулгайч хүн газар гээгээч
Худалч хүн амлах дуртай
Хулгайч хүн болгоох дуртай
Худалч хүн буцах нь амархан
Хуурай мод хугарах нь амархан
Худалч хүн инээж ирдэг
Хулгайч хүн шарваганаж ирдэг
Худалч хүн нүүр харах
Хулгайч хүн газар харах
Худалч хүн үг хэлэх гээд ам алдах
Худалдаачин хүн хонжих гээд өөрөө хожигдох
Худалч хүн үгэн дээр
Хоточ нохой уяан дээр
Худалч хүн урваж ирэх нүүргүй
Хурдан морь дахиж уралдах хариугүй
Худалч хүн үхсэнийг заадаг
Хуурамч хүн сайхныг заадаг
Худалч хүнд нөхөр ширүүн
Хулгайч хүнд цааз ширүүн
- … болон өөр 51
Зүйр цэцэн үг
Худалчийн гэрийг шатахад итгэж ядна
Хулгайчийн морийг алдахад үнэмшиж ядна
Худалч хүний нээрээн олон
Хуурамч хүний хөөрхий олон
Үгийн гарал
худал (xudal, “lie”) + -ч (-č)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.