хумих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тархай бутархай байсан юмыг хурааж цуглуулах
- 2.Боож баглах, хумхих
- 3.Дэлгэж тавьсан юмыг цуглуулах, эмхлэх
- 4.шилжсэн утгаХэрэггүй дэмий зүйл хийх, хэлэхийг болих
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хумих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хумина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хумлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хумив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | хумсан |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | — |
| Болзох нөхцөл (-вал) | хумивал |
| Хүсэх (-маар) | хумимаар |
| Захирах (-аарай) | — |
| Үгүйсгэх (-хгүй) | хумихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хумин базах — цуглуулан атгаж авах
ажлаа хумих — хийж байсан ажлаа хурааж цэгцлэх
мал сүргээ хумих — тарж бутарсан малаа хурааж цуглуулах
цулбуураа хумих — цулбуураа богиносгож барих
гарыг нь хумих — гарыг нь баглаж барих
далавчаа хумих — шувуу дэлгэсэн далавчаа хураах
дэлбээгээ хумих — цэцэг дэлбээгээ хаах, хураах
хүүдийний ам хумих — хүүдийний ам боох
аргалаа хумих — дэлгэж хатаасан аргалаа хурааж, цуглуулж авах
дэлгэцтэй ааруулаа хумьж авах — дэлгэцтэй ааруулаа хурааж авах
амаа хумих/амаа хумхих — дэмий олон юм үл өгүүлэх, амаа татах
хөлөө хумих — а.хөлөө татаж авах; б.шилж. гадуур дэмий тэнүүчлэн явахаа болих
Хоршоо үг
хураах хумих — цуглуулах, эмхлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.