хураах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бага багаар нэмэн цуглуулж хадгалах, хуримтлуулах, арвижуулах
- 2.Тархаж бэлчсэн малыг ойртуулах, цуглуулж ирэх
- 3.Ургаж гүйцсэн тариа зэргийг хадаж авах
- 4.Эдэлж хэрэглэж байх зүйлээ цэгцэлж тавих, дээш нь тавих
- 5.Татварлан авах, албадан авах
- 6.Хүлээн авах
- 7.Товчлох, цомтгох
- 8.Хэвийн ажиллагаа зогсох, болих
- 9.шилжсэн утгаХоосрох
- 1.хуучирсанХүн ардыг өөрийн эрхшээлийн дор нэгтгэн дагуулах, захирах
- 2.хуучирсаншилжсэн утгаМал, амьтны от ороо орох.
- 1.математикТэгшитгэлийн хоёр талын тоог ижил тоонд хураах.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хураах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хураана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хураалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хураав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хураажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хураасан |
| Хэвшсэн нэр (-даг) | хураадаг |
| Холбох нөхцөл (-ж) | хурааж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хураагаад |
| Болзох нөхцөл (-вал) | хураавал |
| Хүсэх (-маар) | хураамаар |
| Захирах (-аарай) | хураагаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хураахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аргал хураах — аргал түүж цуглуулах, хуримтлуулах
азарга хураах — азарга гүүгээ цуглуулах
буян хураах — сайн үйл хийх
биеэ хураах — биеэ атийлгах
зовлон хураах — өөртөө зовлон авчрах
мөнгө хураах — а.мөнгө төгрөгөө нөөцлөн хуримтлуулах; б.юмны үнэ мөнгийг авах
адуугаа хураах — адуугаа цуглуулах
хурааж авах — а.ургацаа хураах; б.юмыг татварлан хураан авах, булаах
ногоо хураах — ургаж гүйцсэн хүнсний ногоог цуглуулж авах
хадлан хураах — малын нөөц тэжээл болгож өвс хадаж авах
аяга тавгаа хураах — аяга тавгаа цэгцлэх, дээш нь тавих
албан татвар хураах — а.хуучир. харьяат ард иргэдээс хууль ёсоор албан татвар авах; б.хуучир. баяд ноёдын ард иргэдээс хууль бусаар татвар авах
гааль хураах — худалдаалах зүйлээс тусгай тогтоосон журмаар татвар авах
гишүүний татвар хураах — гишүүний хувьд оногдох татварыг авах
зэвсэг хураах — зэвсэг хэрэглэхийг хориглох, албадан авах
түрээс хураах — ашиглуулах юмнаас тусгай тогтоосон журмаар татвар авах
хөрөнгийг хураах — бусдын хөрөнгө юмыг хуулийн шийдвэрийн дагуу хүчлэн авах
санал хураах — санал авах
хураасан нэр — товчилсон үг
товчлон хураах — товчлон эмхэтгэх, бичих
утга хураах — утгыг нь товчлох
амьсгаа хураах — нас барах
дуугаа хураах — дургүй хүрсэн зүйлд үгээ цөөвчлөх буюу огт дуугарахгүй болох
гэрээ хураах — гэрээ буулгах
зэлээ хураах — а.татсан зэлээ буулгах; б.шилж. малгүй болох
хөлөө хураах — а.хөлөө татаж авах; б.юмны хөлийг салгаж тавих
хотоо хураах — огт малгүй болох
хөрөнгөө хураах — амь зуух хогшил хөрөнгөө барах, хоосрох
өршөөл эрдмээр татан хураах — хүн ардыг хайр энэрэл, эрдэм номын хүчээр нэгтгэх
сүр хүчээр албадан хураах — ард олныг өөрийн нэр сүр, цэргийн ид чадлаар албадан нэгтгэж захирах
Хэлц үг
сэтгэлийг нь хураах — сэтгэлийг нь эзэмдэх
улсыг хураах — улс орныг нэгтгэн захирах
Зүйр цэцэн үг
Хураахын баханд бүү шуна
Арвилахын зохист мэргэш
Хураасан эдийг хулгайд алдана
Сурсан эрдмийг хулгайд алдахгүй
Товчилсон үг
ФХХК — Феодлын Хөрөнгө Хураах Комисс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.