хурах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хурал цуглаан хийх, хуралдах
- 2.шашинХийдэд лам нар цугларч ном унших
- 1.Хүн, амьтан болон юмсын нэг дор цугларах, бөөгнөрөх
- 1.хуучирсанХатах, агирах, өтгөрөх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хурах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хурна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хурлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хурав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хуржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хурсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хурдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хурж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хураад |
| Болзох нөхцөл (-вал) | хурвал |
| Хүсэх (-маар) | хурмаар |
| Захирах (-аарай) | хураарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хурахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ном хурах/хурал хурах — лам нарын тогтсон хугацаанд хийдэд цугларан сууж ном унших
хурсан олон — олноороо цугларсан хүн амьтан
буян хурах — сайн үйл дэлгэрэх
гуниг хурах — уйтгарлах
нүдэнд нулимс хурах — нүдний аяганд нулимс дүүрэх
үүл хурах — үүл бөөгнөрөх
хог буртаг хурах — тоос шороо ихтэй болох
хонь хурах — хонь халуунд бөөгнөрөн зогсох
цус хурах — ямар нэг гадны нөлөөгөөр арьсан дор, булчин дотор судас хагарснаас цус хүүдийлэгдэж, хавдар үүсгэх
Хоршоо үг
хурах чуулах — олон хүн цугларан хуралдах
хурах цугларах — олон хүн, амьтан нэг дор цугларах, бөөгнөрөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.