Үндсэн хэсэг рүү шилжих

хурга

нэр үг/xʊrəɢ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    амьт. Төрөөд нэг жил болоогүй хонины төл
  2. 2.
    Хурганы арьсаар хийсэн эд юм
  3. 3.
    Төрөл зүйлийн жижиг бага нь
  4. 4.
    шилжсэн утгаЖижиг, иржгэр
  5. 5.
    нас бие гүйцээгүй хонь

Англи утга

  • нэр үгlamb (young sheep)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхурга
Харьяалахын тийнхурганыW
Заахын тийнхургыгW
Өгөх орших тийнхургандW
Гарахын тийнхурганаасW
Үйлдэхийн тийнхургаарW
Хамтрахын тийнхургатайW
Чиглэхийн тийнхурга руу
Олон тоохургануудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хурга авахуулах — хургаа голсон хонийг тойглож, хурганд нь дасган хөхийг нь хөхүүлэх

  • хургаа голох — төллөсөн хонь хургаа хөхөө хөхүүлэхгүй байх

  • хургаа тавих — хургаа сул, эхлээр нь орхих

  • хурга хариулах — хургыг харж, идээшлүүлэх, бэлчээрлүүлэх

  • хурга хаших — хургыг хашаанд оруулах

  • хурга хөнгөлөх — хурга засах

  • хурган лүү — архи хийх бяцхан сав

  • хурган сор — нарийн ноост хурганы арай бүдүүн ширхэгтэй ноос

  • хурган үс — а.зарим ургамалд байдаг нарийн цагаан ширхэглэг үс мэт зүйл; б.хүн, амьтны бужгардуу үс

  • хургатай хонь — хургалсан, хургаа дагуулсан хонь

  • хурганы арьс — хонины нэг нас хүрээгүй төлийн арьс

  • хурганы ноос — бүдүүн, бүдүүвтэр ноост хонины хурганы 4,5-5 сартай үед нь хяргаж авсан ноос

  • хурганы уут — бэлчээрт төллөсөн хонь, ямааны төлийг хийх уут сав

  • аргалийн хурга — эм хонин гөрөөсний үр төл

  • нялх хурга — төрөөд удаагүй байгаа хурга

  • охин хурга — эм хурга

  • хув хурга — хув чихтэй хурга

  • хундан цагаан хурга — дун цагаан зүсмийн хурга

  • хэнз хурга — орой гарсан хурга

  • хурган дотор — хурганы арьсаар хийсэн дээлийн дотор

  • хурган дээл — хурганы арьсаар хийсэн дээл

  • хурган бөөр — урга. - хурган бөөртөн овгийн төрөл, нэгэн зүйл модлог ургамал

  • хурган засаа — урга. - дөчөөс тавин сантиметр өндөр ургадаг, навч өдлөг бөгөөд бор шаргал өнгөтэй, өндөг хэлбэртэй цоморлогтой, олон наст өвс

  • хурган мэхээр — урга. - мэхээрийн нэгэн зүйл, маш жижиг, амт сайн

  • хурган мөөг — урга. - талын цагаан мөөгний нэгэн зүйл, маш жижиг, амт үнэр маш сайхан

  • хурган үзэм — гүнбэрэм буюу үзэм

  • хурган чих — урга. - навч бургасны навчтай адил болоод охор, хээр ургадаг нэг зүйл ургамал

  • бага хурган чих — урга. - Монгол орны гол мөрний шугуй, нуга, элс хайрга дагаж ургадаг олон төрлийн шим тэжээл агуулсан, туулгах чадалтай эмийн өвс

  • хурган шаваг — урга. - шарилжийн нэгэн зүйл

  • хурган шарилж — урга. - гучаас тавин сантиметр өндөр ургадаг нэг зүйл шарилж, ногоон байхад нь бог мал сайн иднэ; хурган тэрэлж

  • хурган бантан — гурилыг нарийлан алгадаж хийсэн шөлтэй шөл

  • хурган үүл — эгнэсэн хонины нуруу шиг харагддаг жижигхэн цагаан үүл

  • хурган шүд — а.хүний жижигхэн бөгөөд богино, жигдхэн ургасан шүд; б.адуу, үхрийн өтлөөд дахин ургасан шүд

Хэлц үг

  • тэлээ хурга шиг — хоёр хүний дунд тал алдахгүй явах; хоёр хүнд адил үйлчлэх

  • ↑тэлээ хурга шиг

  • ↑ эргүү хурга

  • ↑ эргүүтсэн хурга шиг

  • Халгай халгай хажуу дээр

  • Хурга ишиг дэнж дээр

  • Хонь алвал хургатай

  • Хурга байвал хоньтой

  • Хур тарган эцдэггүй

  • Хурга үр салдаггүй

  • Баз тарган эцдэггүй

  • Багын үр салдаггүй

  • Хурга нь өнчрөшгүй

  • Эх нь хөгшрөшгүй

  • Хурга тэжээвэл ам тосодно

  • Бэлтрэг тэжээвэл толгой цусадна

  • Хүүхэд хөгшин хоёрын ам сулгүй

  • Хурга ишиг хоёрын хөл амаргүй

Зүйр цэцэн үг

  • Хурган хуц шиг хөөцөлдөж

  • Хургассан хонь шиг дагах

  • Хурганы дуунаар өвөл буцдаг

  • Хадуурын дуунаар зун буцдаг

Хоршоо үг

  • хурга ишиг — хонь ямааны нэг нас хүрээгүй төл

  • хурга төлөг — хонины нэг, хоёр настай үр төл

  • хонь хурга — хонь, түүний үр төл

Үгийн гарал

From Proto-Mongolic *kurïgan; compare Buryat хурьган (xurʹgan), Kalmyk хурһн (xurğn) and Mongghul hurigha. Possibly derived from Proto-Turkic *koŕï; compare Turkish kuzu.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.