хурдан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Түргэн
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрfast, speedy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хурдан |
|---|---|
| Харьяалахын тийн | хурдны |
| Заахын тийн | хурдныг |
| Өгөх орших тийн | хурданд |
| Гарахын тийн | хурднаас |
| Үйлдэхийн тийн | хурднаар |
| Хамтрахын тийн | хурдантай |
| Чиглэхийн тийн | хурдан руу |
| Олон тоо | хурднууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хурдан алхах — түргэн явах
хурдан буу — түргэн сумалдаг, сум нь хол тусдаг буу
хурдан гүйх — түргэн гүйх
хурдан давхих — унаа тэрэг, морь малаар яаруу, түргэн давхих
хурдан ирэх — түргэн ирэх
хурдан морь — а.довтлоход түргэн холч нь бусад морьдоос давуу; б.морины хурдны шинж нь бүрдсэн сайн морь
хурдан морины магтаал — наадамд айргийн тавд орсон бүх мордыг шүлэглэн магтаж хэлэх үг
хурдан морины хүүхэд — хурдан морь унаж уралдуулах хүүхэд
хурдан морины цол — улсын баяр наадамд түрүүлсэн моринд олгодог цол
хурдан морины шинж — хурдан морины удам угсаа, хэлбэр галбир, алхаа гишгээ, бие цогцсын дотоод олон өвөрмөц онцлог
хурдан хүлэг — хурдан морь
хурдан унаа — яриа. - машин техник
хурдан унших — түргэн унших
хурдан хийх — бушуу түргэн хийх, гүйцэтгэх
хурдан ярих — түргэн ярих
хурдан цагаан — урга. - өнгө цагаан, навч хялгасархуу, баширтан цэцгийн нэгэн зүйл цэцэг
Хэлц үг
хурдан хоншоор — а.үг яриа нь урсам, хэл ам нь хурц хүн; б.аливаа бүхэнд бусдаас урьтаж дуугарах зантай хүн
Түргэн нь түүхий
Хурдан нь хугархай
Хошин үг танаас
Хурдан морь агтнаас
Хувхай хэлээр хэлсний нь
Хурдан мориор гүйцэхгүй
Худалч хүн урваж ирэх нүүргүй
Хурдан морь дахиж уралдах хариугүй
Хурдан буу мөрөнд
Хурц ухаан толгойд
Хурдан гэж бүү давхи
Хурим гэж бүү яар (цалгард)
Хурдан морины тоос улаан
Хулгайч хүний нүд улаан
Хурдан морины туурайнаас хоцрохгүй
Хурц жадны үзүүрээс буцахгүй
Хурдан морь зэлэнд
Хувцастай хүн хуримд
Хурдан морь хошуу алс цолтой
Хонгор гоо хүүхэн аймаг алс алдартай
Хурдан морь цолтой
Хуялч эм цуутай
Хурдан морь цээж өндөр
Хурц ухаан хэнхдэг саруул
Хурц хүн цээж саруул
Хурдан нь муу хүсэх
Худалч нь үнэн хүсэх
Хурдан туулай
Хонгондоо баастай
Хурдан хуумгай
Удаан даамгай
Хурц баатар намнахын түрүүнээс тэмүүлдэг
Хурдан морь уралдахын түрүүнээс тэмүүлдэг
Хурц болд илд билүүгүй үл даана
Хурдан хүлэг махгүй явж үл чадна
Хурц илд билүүгүй бол даахгүй
Хурдан морь сойлгогүй бол давхихгүй
Хурц илд билүүгүй бол мохно
Хурдан хүлэг өвсгүй бол турна
- … болон өөр 10
Зүйр цэцэн үг
Хурдан морь цээж өндөр
Хурц ухаан хэнхдэг саруул
Хурдан гэж бүү давхи
Хурим гэж бүү яар
Хурдан буу мөрөнд
Хурц ухаан толгойд
Хоршоо үг
хурдан гавшгай — түргэн шаламгай
хурдан түргэн — яаруу сандруу
хурдан шаламгай — түргэн гавшгай, шуурхай
Үгийн гарал
From Proto-Mongolic *kurdun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.