хуумгай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Учир явдалд хааш яаш ханддаг, хөнгөн мөчид, цалгай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуумгай |
|---|---|
| Харьяалахын тийн | хуумгайн |
| Заахын тийн | хуумгайг |
| Өгөх орших тийн | хуумгайд |
| Гарахын тийн | хуумгайгаас |
| Үйлдэхийн тийн | хуумгайгаар |
| Хамтрахын тийн | хуумгайтай |
| Чиглэхийн тийн | хуумгай руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
Ховдог хоёр аягатай
Хуумгай хоёр явдалтай
Хурган цагаан цаасанд бэх үзэг хэрэгтэй
Хуумгай цалгар цаачинд мэх өмөг хэрэгтэй
Хурган цагаан цаасанд бэх
үзэг хэрэгтэй
Хуумгай золбин хүнд гинж
алгавч хэрэгтэй
Хуумгай зуу үзсэнээс
Лавтай нэг сонссон дээр
Хуумгай хүн хоёр хийдэг
Даамгай хүн нэг хийдэг
Хуудуугүй хүн нэг хийдэг
Хуумгай хүн хоёр явдалтай
Зүйр цэцэн үг
Хуумгай хүн хоёр хийдэг
Хуудуугүй хүн нэг хийдэг
Хоршоо үг
гоомой хуумгай — хөнгөн мөчид
гэнэн хуумгай — зан ааш хөнгөн хийсвэр
хөнгөн хуумгай — ажил хэрэгт хандах хандлага нь хааш яаш, гоомой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.