хуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.#хөгжимАрал, цар, чих, тэвх, утас зэргээс бүтсэн, хөвчит нумаар хөрөөдөн дуугаргах хөгжмийн зэмсэг
- 2.#хөгжимшилжсэн утгаҮлээдэг, дардаг, татдаг хөгжмийн ерөнхий нэр
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfiddle, violin; musical instrument, string instrument
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуур |
|---|---|
| Харьяалахын тийн | хуурынW |
| Заахын тийн | хуурыгW |
| Өгөх орших тийн | хууртW |
| Гарахын тийн | хуураасW |
| Үйлдэхийн тийн | хуураарW |
| Хамтрахын тийн | хууртайW |
| Чиглэхийн тийн | хуур луу |
| Олон тоо | хууруудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аман хуур — олон жижиг нүхэнд, төмөрлөгөөр хэл тааруулан хадсан бөгөөд, нүхээр нь үлээвэл, төмөрлөг хэл нь доргиж дуугарах хөгжмийн зэмсэг
баян хуур — а.нэгэн зүйл авсаар бадралт баг бишгүүр; б.гурван эгнээ даралт бүхий нэгэн зүйл хөгжмийн зэмсэг
най хуур — баруун гартаа төгөлдөр хуурын даралт бүхий нэг зүйл баян хуур хөгжим
няслаа хуур — аман хуурын нам, янгирын эврэн иштэй, гадагш угалзлан эргэсэн аралтай, эгц дөрвөлжин хэлтэй, хэлийг нь нясалж эгшиглүүлдэг нэг зүйл төмөр хуур
төгөлдөр хуур — том хайрцагт олон чавхдас татсан даралт дээр нь дарахад, даралтын үзүүрийн жижиг алх мэт зүйл, чавхдасыг онож, дуу гаргах нэгэн зүйл хөгжмийн зэмсэг
Хэлц үг
Хууль мэдэхгүй хүн эцгийг нь эргүүлдэг
Хуур чадахгүй хүн чихийг нь мушгидаг
Хуур мэдэхгүй бол чихийг нь битгий мушгиарай
Хууль мэдэхгүй бол хэрэг битгий шүүгээрэй
Хуур мэдэхгүй хүн хулхийг нь мушгина
Хууль мэдэхгүй хүн эцгийг нь дурдана
Хуур мэдэхгүй хүн чихийг нь мушгимтгай
Хууль мэдэхгүй хүн хүнийг тархидамтгай
Хууль мэдэхгүй хүн хүнийг шалгамтгай
Зүйр цэцэн үг
Хуурын чих мушгисаар байтал хурим найр тарах
Хуур мэдэхгүй хүн чихийг мушгих дуртай
Хууль мэдэхгүй хүн тархидаж далайлгах дуртай
Хоршоо үг
дуу хуур — дуу хөгжим
Үгийн гарал
From Proto-Mongolic *kuxur (“a musical (string) instrument”) borrowed or perhaps cognate to Proto-Turkic *kopuŕ (“a kind of musical (string) instrument”). Compare East Yugur xuur, Daur koor, Turkish kopuz.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.