хуц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанУдам, бие бялдар, ашиг шимээр шилмэл, хөнгөлөөгүй эр хонь
- 1.хуц сар (намрын сүүл сар).
- 1.доромжХүнийг зандран доромжлох хараалын үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуц |
|---|---|
| Харьяалахын тийн | хуцын |
| Заахын тийн | хуцыг |
| Өгөх орших тийн | хуцад |
| Гарахын тийн | хуцаас |
| Үйлдэхийн тийн | хуцаар |
| Хамтрахын тийн | хуцтай |
| Чиглэхийн тийн | хуц руу |
| Олон тоо | хуцууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хуц гүйх — хуц хөөх
хуц нийлүүлэх — тусгаарлаж байсан хуцыг хээлтүүлгийн үед эх хоньтой нийлүүлэх
хуц сойх — намар хуцаа нийлүүлэхээс өмнө тарга хүчийг нь тогтоохын тулд сойн уяж цагааруулах
хуц тавих — эр хургыг хөнгөлөлгүй үлдээх
чи битгий хуц! — чи битгий дэмий донгос
Хэлц үг
саваагүй нохой саранд хуцах — хамаагүй зүйлд оролцох, хэрэгт дурлах
хуцаа ухнаас өгөх — алдаатай наймаа хийх
Хур буудаад
Хуц онох
Хуц тойрсон хүн хоньтой болох
Мод тойрсон хүн морьтой болох
Зүйр цэцэн үг
Хоёр хуцын толгой нэг тогоонд багтахгүй
Хоршоо үг
хуц ухна — хонь ямааны эцэг мал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.