Үндсэн хэсэг рүү шилжих

хэл

нэр үг/ˈxeɮ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠡᠯᠡ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биеийн тамирАмны хөндийд байдаг амт мэдрэх, өгүүлэх эрхтэн
IIнэр үг
  1. 1.
    хэл шинж. Хүмүүсийн харилцааны хамгийн чухал хэрэглүүр
IIIнэр үг
  1. 1.
    Сураг, мэдээ чимээ
IVнэр үг
  1. 1.
    Хонх болон бүс, олом, тэлээний арлын дотоодод байх унжуурга цохиур, тээглүүр
Vнэр үг
  1. 1.
    биеийн тамирЭмэгтэй хүний бэлгийн сүвийн амсар дотор байдаг бяцхан товгор зүйл.
нэр үг
  1. 1.
    дуу чимээ эсвэл уламжлалт тэмдэг хэрэглэх замаар системтэйгээр харилцах арга хэрэгсэл
  2. 2.
    нийтэд хэрэглэгддэг яриа болон бичгийн хэл
  3. 3.
    ярианд оролцож ойлголцоход хэрэгтэй когнитив процесс

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгtongue; language

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхэл
Харьяалахын тийнхэлний
Заахын тийнхэлийг
Өгөх орших тийнхэлд
Гарахын тийнхэлнээс
Үйлдэхийн тийнхэлээр
Хамтрахын тийнхэлтэй
Чиглэхийн тийнхэл лүү
Олон тоохэлнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хэл дарвигнах — хэт гашуун юм хэлэнд мэдрэгдэх

  • хэл хөших — үг хэлж чадахгүй болох

  • хэл хуур — хөгжим. - хулсан хуур

  • хэл ээдрэх — ярих гэсэн зүйлээ хэлж үл чадах

  • хэлний доорх мэдрэлийн судас — хэлний доор байрлах арван хоёрдугаар хос тархины мэдрэлийн судас

  • хэлний өнгөр — хэлний өнгөн талд хүний идсэн уусан зэрэг зүйлээс тогтох сальслаг эд

  • хэлний хусуур — хэлний өнгөр налдаа мэтийг хусч арилгах хэрэгсэл, эвэр, хулс, төмөрлөгийн зэрэг зүйлээр хийнэ

  • хэлэн доорх булчирхай — амны хөндийн доод хэсэгт хэлний доод талд багаа шүлсний булчирхай

  • хэлээ гаргах — а.хэлийг амнаас цухуйлгах; б.шилж. хүнийг дооглож, тохуурхах

  • хэлээ унжуулах — а.хэлээ ил гарган доошлуулах; б.шилж. согтсон хүний үг хэл нь ээдрэх

  • хэлээ хүргэх — амтлах

  • хэлээрээ долоох — хүн, мал, адгуус амьтны амтлах эрхтэнээрээ гадаад орчинтой харьцах байдал

  • үхрийн хэл — үхрийн амт мэдрэх эрхтэн

  • хүүхэн хэл — тагнайн угт унжсан жижиг мах

  • хүний хэл — хүний амтлах, өгүүлэх эрхтэн

  • хэл бүдгэрэх — хэлний аялгуу тодорхойгүй болж хувирах

  • хэл гадарлах — хэлийг төсөөлөх, гадаад хэл сурч эхлэх

  • хэл заалгах — нэг нэгээр гадаад хэл заалгах

  • хэл зүгшрэх — түлбэрэлгүй цэвэр сайхан ярьдаг болох

  • хэл зүгшрүүлэх үгс — бага насны хүүхдийг түгдрэлгүй хэлж сургахад зориулан зохиосон бүлэг үгс

  • хэл зүй — хэлний бүтцийн жам ёс

  • хэл зүйн ай — нэг төрлийн харьцаа зааж байгаа харилцан эсрэгцэж, бие биеэ нөхсөн, түүнээс дээш хэл зүйн утгын нэгдэл

  • хэл зүйн арга — хэл зүйн хэлбэрүүдийн бүтсэн аргыг үндэслэсэн хэл зүйн хэлбэрийн нийтлэг зүйлийн ангилал

  • хэл зүйн байгуулал — хэл зүйн систем, тогтолцоо

  • хэл зүйн утга — хэл зүйн хэлбэрүүдээр илэрч байгаа нэмэлт утга

  • хэл зүйн хэлбэр — хэл зүйн утгыг илрүүлэх хэлний хэрэглүүр

  • хэл зүйч — хэл зүй судлаач

  • хэл муу — а.ярьж хэлэхдээ тааруу; б.гадаад хэл муухан мэдэх

  • хэл мэдэх — а.ямар нэгэн хэлээр өгүүлсэн хэлэлцсэн ерийн өгүүлэл яриаг ойлгох; б.үг сургамжинд орох

  • хэл мэдэхгүй — а.хэлд ороогүй; б.хэл сураагүй; в.хэлсэн сургасан үг хэрэгсэж авдаггүй

  • хэл нийлэх — хэлэлцэж, яриа тохирох

  • хэл нугарах — хэл зүгширч түлбэрэлгүй ярьж сурах

  • хэл нэгдэн нийлэх — өөр өөр хэл аялгуунууд харилцан бие биедээ уусан нийлэх үзэгдэл

  • хэл нэвтрэх — а.хоёр өөр хэлээр ярилцагч хүмүүс өөр хоорондоо ойлголцох; б.бусдаар дамжих буюу захидал чимээгээр үгээ ололцох

  • хэл ороолдох — ярихдаа түгдрэх

  • хэл орох/хэлд орох — а.нялх хүүхдийн анх үг хэлж сурах; б.үг хэлж чадахгүй байсан хүн ярьдаг болох

  • хэл сайтай — тухайн хэлийг сайн мэддэг

  • хэл сурах — аливаа гадаад хэлийг мэддэг, өгүүлдэг болох

  • хэл тултирах — ярихдаа үгийг хазгай буруу дуудах

  • хэл хурц — үг хэлэхдээ сайн

  • … болон өөр 19

Хэлц үг

  • хэл амаа долоох — хүүхэд, амьтан зэргийн идэх уухыг хүсэж тэсгэл алдах

  • хэл халтирах — а.буруу хазгай хэлэх; б.хэлэх ёсгүй үгийг хэлж гэндэх

  • хэлээ хазах — а.хүүхэд эрхлэх; б.хэлэх гэсэн зүйлээ хэлмээр санагдавч биеэ барьж дуугүй болох, дутуу хэлээд дуугүй болох

  • хэлнийхээ загатнааг гаргах — хэрэлдэх

  • хэлээ татах — хэрэлдэж маргалдахаа болих

  • хэлээ хөндлөн зуух — биеэ барьж юм ярихгүй байх

  • үг хэл нь гүйцэгдэхгүй — а.цэцэн цэлмэг, хэлэмгий доломгой; б.хэрүүлч

  • үг хэлээ билүүдэх — а.илүү дутуу хов жив ярих; б.бусадтай зориуд хэрүүл хийхээр оролдох, өдөх

  • хэл загатнах — ярихсан гэхээс байж ядах

  • хэл ам — а.элдэв цуу яриа, хэлэлцээ; б.хэрүүл шуугиан

  • хэл ам болох — хэрүүл шуугиан, зарга заальхай болох, хэн нэгнийг элдвээр муулан ярилцах

  • хэл ам гарах — тухайн зүйлийн талаар янз бүрийн яриа гарах

  • хэл ам гаргах — хэл ам удах

  • хэл ам дэгдээх — хэрүүл шуугитан гаргах

  • хэл ам татах — хэрэг төвөг тарих, саад учруулах

  • хэл ам татлах — маргаан дэгдээх

  • хэл ам удах — хэрүүл шуугиан үүсгэх, өдөх

  • хэл ам хийх — хэрүүл шуугиан хийх ба зарга тэмцэл болох

  • хэл амаа билүүдэх — а.илүү дутуу хов жив ярих; б.бусадтай зориуд хэрүүл хийхээр оролдох, өдөх

  • хэл амаа татах — зохисгүй үгийг ярихаа болих

  • хэл аманд орох — а.хэрүүл шуугианы дунд орох; б.маргаантай зүйлд холбогдох

  • хэл амгүй — а.хэрүүл маргаангүй; б.элдэв цуу яриагүй

  • хэл амтай — а.үг яриандаа сайн; б.маргалдах, хэрүүл шуугиан хийх дуртай

  • хэл нь татах — бусад хүн ямарч үг хэлсэн ч хариу үггүй дуугүй суухын доромжлол

  • хэл ам сугалчих шахах — олон юм шалгаах, асууж хоргоох

  • үг хэл гаргах — хэл ам удах

  • хар хэл ам — муу муухай болог хэмээсэн үг яриа

  • цагаан хэл ам — хэтэрхий их магтаж сайшаасан үг яриа

  • хэл ам дагах — элдэв янзаар хэлж ярих

    Сайн бөхийг хэл ам их дагадаг. Муу хэлнээс хол явахын тулд энэ нутгаас үе үе холдож, ээжийнхээ үгүй болсон газар очиж бай (Б.Бааст, Эргүү хөх будан).

  • хэл ам сугалчих шахах/гээд — олон юм шалгаах, асууж хоргоох

    Хэл ам сугалчих шахсан тэр залуу арай л гавьяа шагнал бий юу гэж асуусангүй (Л.Чойжилсүрэн, Өвсний шүүдэр).

  • хэл болох — мэдээ чимээ залгуулах

    Харин хотоос ардын цэрэг ирж байгаа тул эртхэн түүнд хэл болон газарчилбал, гагцхүү аврагдаж магадгүй (Д.Нацагдорж, Үзэгдээгүй юм).

  • хэл нь гүйцэгдэхгүй — цэцэн цэлмэг, хэлэмгий доломгой

    Улаан Лавдмаа дэмий. Хэл ам нь гүйцэгдэхгүй, тасчих шахсан айхавтар амьтан (С.Пүрэв, Хадланчийн шөнө).

  • хэл нь загатнах — аливаа зүйлийг хэлэх гэж хүсэж яарах

    Чамайг даргад хэлье гэж Баасан бодоод хэл нь загатнах шиг болов (Л.Түдэв, Нүүдэл).

  • хэл нэвтрэх/нэвтрэлцэх — хэлээ мэдэлцэн харилцан биенээ ойлгох

    Түүнтэй хэл нэвтрэхийг хичээвэл зохих мэт (Ц.Дамбадорж, Толбо нуур).

    Дэргэд нь хүн ирэхэд толгой өндөсхийн хараад огт дуугарсангүй. Үг асууваас тэр өвчтөн хүний хариу бүгдэд дуугарах нь огт мэдэгдэхгүй, хэл нэвтрэлцэхгүй хүн байжээ (Б.Ринчен, Заан залуудай).

  • хэл өгөх — үг мэдээ уламжлан мэдэгдэх

    Тэр өдөр Маам, хамгийн ойр нутаглаж байгаа айлд хэл хүргээд гэртээ ирэхэд орой болж байв. Тэрхүү хэл өгсөн айлынхан цаашаа суурь бригадынханд хэл өгч хүмүүс цуглуулж, эрэлд мордохоор тохиролцсон ажээ (Н.Надмид, Хөвчийн зочин).

  • хэл өгүүлэх — сураг чимээгээ дуулгах

    Та нарт хэрэг болбол ахдаа хэл өгүүлээрэй. Сэтгэл зовохгүй цаг гэж нэг ч алга (Н.Надмид, Түмэннаст гуай).

  • хэл ул гаргах — товтой мэдээ сухаг мэдэгдэх

    Сайн эр холоос авдаг болохоороо хэл ул гаргахгүй. Бас тэгээд хулгайн юмыг учир мэдэж авдаггүй баян хүн заяа нь орхисон надаас өөр байдаггүй байх аа (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • хэл улгүй — үг дуугүй, юу ч хэлэлгүй

    Миний өмнө ердөө л ийм нэг өвгөн хэл улгүй зогсоно (Б.Бааст, Алтайн цэцэг).

  • хэл халтирах/хазайх — олны яриа баахан муу тийш хандах

    Данжаад аа, миний хэл халтираад би буруу хэлж орхисон байна. Шулуухан хорин мөнгөөр авна (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • хэл ээдрэх — хэлэхэд хэл будлих чулчрах

    Найр эхэлж нэрмэл архи, хар архитай хольсон хүмүүсийн царай удалгүй улаан зээрд болцгоон заримынх нь хэл ээдрээд ирлээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • … болон өөр 64

Зүйр цэцэн үг

  • Хэлэн дээр нь чихэр тавьж

  • Шилэн дээр нь хутга тавих

  • Хэлд орж үг эг

  • Хөлд орж газар гишгэдэг

  • Хэл нь хэнээс ч мэргэн

  • Хийх нь хэнээс ч тэнэг

  • Хэл хээр хонуулах

  • Уршиг усанд унагах

  • Хэл туулайнаас хурдан

  • Тангараг гангаас хатуу

  • Хэл хэдий хурц боловч завжаа цоолж чадахгүй

  • Нүд хэдий гэгээн боловч духаа олж үзэхгүй

Хоршоо үг

  • ам хэл — хүний өгүүлэх эрхтэн болон түүний орших хөндий

  • хэл аялга — хэл ярианы хөг

  • хэл аялгуу — газар нутаг, нийгмийн талаар нягт холбоо бүхий хэсэг бүлэг хүний харилцдаг тухайн хэлний салбар, мөн тэдгээр салбар хэлнүүдийн ерөнхий нэр

  • хэл бичиг — үсэг бичиг

  • хэл найруулга — санаа бодол, утгыг зөв сайхан илэрхийлэн гаргах ур чадвар

  • хэл соёл — хүмүүсийн харилцааны хэрэглүүр болон нийгмийн хөгжлийн явцад хүн төрөлхтний бүтээсэн эдийн болон оюуны цогц

  • хэл яриа — хүмүүсийн харилцааны хамгийн чухал хэрэглүүр, илтгэн өгүүлэх үг

  • үг хэл — а.хэлсэн, ярьсан зүйл; б.шилж. хов жив; в.шилж. хэрэг төвөг, хэл ам

  • хэл мэдээ — аливаа бичиг захидал, хэл сураг мэтээр мэдэгдэх харилцах мэдээ

  • хэл сураг — мэдээ сураг ажиг

  • хэл ул — а.яриа хөөрөө; б.сураг чимээ, хэл ус

  • хэл улгүй — а.хэл чимээгүй; б.үг дуугүй

  • хэл ус — а.хэл ул; б.гадаад хэлний мэдлэг

  • хэл чимээ — сураг мэдээ

Товчилсон үг

  • ГХКСТ — Гадаад Хэл, Компьютерийн Сургалтын Төв

  • ГХСС — Гадаад Хэл, Соёлын Сургууль

  • МОХУЗБНХ — Монголын Орос Хэл, Уран Зохиолын Багш Нарын Холбоо

  • МОХУЗБНХЗ — Монголын Орос Хэл, Уран Зохиолын Багш Нарын Холбооны Зөвлөл

  • МҮХИЭХ — Монголын Үндэсний Хэл, Иргэншлийн Эрдмийн Хүрээлэн

  • МХБ — Монгол Хэл Бичиг

  • МХБДС — Монгол Хэл Бичгийн Дээд Сургууль

  • МХБС — “Монгол Хэл Бичгийн Судлал” [цуврал]

  • МХБСБӨ — “Монгол Хэл Бичгийг Сайжруулах Бодлогын Өгүүлэл” [сэтгүүл]

  • МХИДС — Монгол Хэл, Иргэншлийн Дээд Сургууль

  • МХИЭХ — Монгол Хэл, Иргэншлийн Эрдмийн Хүрээлэн

  • МХС — Монгол Хэл Судлал

  • МХСС — Монгол Хэл, Соёлын Сургууль

  • МХСҮН — Монголын Хэл Судлалын Үндэсний Нийгэмлэг

  • МХУЗ — Монгол Хэл, Уран Зохиол

  • МХУЗФ — Монгол Хэл, Утга Зохиолын Факультет

  • МЭХС — Монголын Эсперанто Хэл Судлал

  • МЭХСТ — Монголын Эсперанто Хэл Судлалын Төв

  • ОХУЗ — Орос Хэл, Утга Зохиол

  • ОХУЗС — Орос Хэл, Утга Зохиолын Салбар

  • ОХУЗФ — Орос Хэл, Утга Зохиолын Факультет

  • ФХСТ — Францын Хэл, Соёлын Төв

  • ХБУ — Хэл Бичгийн Ухаан

  • ХБФ — Хэл Бичгийн Факультет

  • ХЗС — “Хэл Зохиол Судлал” [сэтгүүл]

  • ХЗСГ — Хэл, Зохиол Судлах Газар

  • ХЗСХ — Хэл, Зохиол Судлах Хүрээлэн

  • ХЗХ — Хэл Зохиолын Хүрээлэн

  • ХИДС — Хэл Иргэншлийн Дээд Сургууль

  • ХСХ — Хэл Судлалын Хүрээлэн

  • ХУЗХ — Хэл, Утга Зохиолын Хүрээлэн

  • ХШТ — Хэл Шинжлэлийн Тэнхим

  • ШУАХЗХ — Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэн

Үгийн гарал

Mongolian Cyrillic ᠬᠡᠯᠡ (kele) хэл (xel) Inherited from Classical Mongolian ᠬᠡᠯᠡ (kele), from Middle Mongol ᠬᠡᠯᠡᠨ (kelen), from Proto-Mongolic *kelen. Cognate with Buryat хэлэн (xelen), Kalmyk келн (keln), Dongxiang kielien, etc.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.