хэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гагцхүү хүний нэрийг асуух төлөөний үг
- 2.Хүнийг тэр энэ гэж тодорхой ялган нэрлэхгүйгээр заах үг
- 1.Дургүйцэх үед хэлэх аялга.
Англи утга
- төлөөний үгwho
Нийлмэл үг
хэн хэн — хэд хэдэн хүний нэрийг асуух төлөөний үг
хэнийх — а.хэний харьяаны болохыг лавлах үг; б.ямар хүний гэр болохыг асуух үг
хэн бүхэн — цөмөөрөө, бүгд
хэн маань — өгүүлэгч, сонсогч хоёр этгээдийг хамран заах үг
хэн мэдэх вэ — мэдэхгүй гэж баахан уцаарлах үг
хэн нэгэн — үл мэдэх нэг хүн
хэн тэгш — ялгаваргүй адил
хэн хүн — ямарваа нэгэн хүн
хэн хүнгүй — хэн хэнгүй, бүх хүн
хэн хэнгүй — өгүүлэгч биеэ бусадтай адил байрт тавьж хамран заах үг, бид бүгд
хэн хэндээ — бие биедээ
хэн ч — ямарч хүн байсан
хэн ч гэсэн — хүн бүр
хэний янаагүй — яриа. - байгаа хүн цөмөөрөө, бүгдээрээ
Хэлц үг
Хазгай гишгэвэл
Хэн мултарна
Хүний тугал худагт унавал
Хэн гэсэнгүй мэнд хүрэн гаргана
Хэн алиндаа халгүй
Хэл амандаа харшгүй
Хэн засав гэхээс биш
Хэдэн өдөр засав гэдэггүй
Хэн нь хэнээ муу гэх вэ
Хэрээ хэнээ хар гэх вэ
Хэн хортой бол хатгуур гэж бүү ялга
Хэн тустай бол шадар гэж бүү янагла
Хэн хэнийгээ хэлсэнгүй
Хэл амаа билүүдэлгүй
Хэл амаа хазалсангүй
Хээр морио гуядалгаангүй
Хэн хэргийн идэш
Хэрээ шаазгай тоншуур
Хэрээ шаазгайн гудаш
Хэргийн хойно
Хэн ч мэргэн
Хэрүүлч хүн өөрөө юм бүхэнд хэдэрлэж байгаад
Хэн бүхэнд хуцаж байдаг гэж нохойг бас муулна
Хэрэм дээр наавал чимэг
Хэн хүн үзвэл чимэг
Зүйр цэцэн үг
Хэн засав гэхээс биш
Хэдэн өдөр засав гэдэггүй
Үгийн гарал
From Proto-Mongolic *ken, compare Kalmyk кен (ken).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.