хэрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг утас, дээс мэтээр хөндлөн гулд ороох, шидмэглэн оёх
- 2.Морь малыг хоёр гурваар нь холбож торгох
- 1.Хүн, амьтны завшаан эрж газар газар шилжин явах, хэсэх, тэнэх
- 1.Бусдын явах замыг хааж, хөндөлсөн зогсох, хаших хоргоох
- 2.Зарим мал амьтны, бие биенийхээ эсрэг хялайж, хүрэлцэн зогсох
- 1.анагаах ухаанӨвчин, бие махбодын нэг эрхтнээс нөгөөд шилжин гүйх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хэрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хэрнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хэрлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хэрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хэржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хэрсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хэрдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хэрж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хэрээд |
| Болзох нөхцөл (-вал) | хэрвэл |
| Хүсэх (-маар) | хэрмээр |
| Захирах (-аарай) | хэрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хэрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэрж баглах — хэрээслэн хүлэх
дээлийнхээ уранхайг хэрэх — дээлийнхээ уранхайг шидмэглэн оёх
морь хэрэх — хоёр морийг хөлөөр нь нь холбож уях
үхэр хэрэх — хоёр үхрийг хүзүүгээр нь холбох
энд тэнд явж хэрэх хүн — хэсэн тэнүүчлэн явах хүн
урдуур нь хэрэх — урдуур нь хөндөлсөн зогсох, хоргоох
бух хэрэх — хоёр бух мөргөлдөхөөр уухилан, шороо цацалж, хүзүүгээ гүдийлгэн, хялайн харалцаж зогсох
ар нуруугаар хэрж өвдөх — ар нуруугаар энд тэнд хөшиж өвдөх
хэрэх өвчин — зүрх, үе мөч, мэдрэлийн системд хэрж тусах өвчин
Хэлц үг
хөл хэрэх — нутаг орноо орхиж тэнүүчлэн явах
Хэлэх үгийг эзэнд нь
Хэрэх туулайг бутанд нь
Хоршоо үг
хэрэх хэсэх — энд тэндгүй тэнэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.