хэрэм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Шилмүүст ой модонд амьдардаг жижиг амьтан, сүүл урт сахлаг үстэй, чих урт
- 2.Хэрэмний арьсаар хийсэн эдлэл
- 1.Хот орон, сүв боомт мэтийн газар ямар нэгэн осол аюулаас сэргийлэх хянах зэрэгт зориулж чулуу тоосгоор цогцолсон эсвэл шороогоор дагтаршуулж хаалга үүд гаргаж үйлдсэн хашаа
- 2.шилжсэн утгаБайшингийн хана туурга
- 1.Хижиг тахал өвчний өөр нэр
- 1.Мүүрчүүдийн барьсан эртний Испанийн цайз, ордон
- 2.маш сайн бэхжүүлсэн хамгаалах байгууламж
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsquirrel
- нэр үгwall, fortress, bulwark
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэрэм |
|---|---|
| Харьяалахын тийн | хэрмийн |
| Заахын тийн | хэрмийг |
| Өгөх орших тийн | хэрэмд |
| Гарахын тийн | хэрмээс |
| Үйлдэхийн тийн | хэрмээр |
| Хамтрахын тийн | хэрэмтэй |
| Чиглэхийн тийн | хэрэм рүү |
| Олон тоо | хэрмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэрмэн дээл — хэрэмний арьсаар хийсэн дээл
хэрмэн малгай — хэрэмний арьсаар хийсэн малгай
усан хэрэм — байшин хашааг тойруулан ухаж ус урсгасан байгууламж
хэрмийн хаяавч — өрөөний доторх хэрмийн хаяа дээгүүр наалдуулсан, хэрмийн хаяаг хамгаалах, чимэх зориулалттай өнгөн давхарга
хэрэм тусах — хижиг өвчнөөр өвдөх
Хэлц үг
Хүн хэрэг тийш
Хэрэм модон тийш
Хэргийн эзэн гэдгүүн толгойт
Хэрэм цоолдог гоодод толгойт
Хэрэг гарахаас урьд хичээ
Хэрэм нурахаас урьд зас
Хэрэг гарвал их нь сайн
Хэрэм баривал өндөр нь сайн
Хэрэг гаргахаас өмнө хэрсүүл
Хэрэм нурахаас өмнө засуул
Хэрэм дээр наавал чимэг
Хэн хүн үзвэл чимэг
Хэрэм нурахаас урьд бэхэл
Хэрэг гарахаас урьд сэргийл
Хэрэм оготор боловч жаврын халхавч
Хэвнэг нимгэн боловч борооны халхавч
Хэрэм өндөртөө дулаан
Хэрсэн зузаандаа дулаан
Хэрэм өндөртөө дулаахан
Хэрэг ихдээ түшээ
Хэрэм өндөртөө нөмөртэй
Хэрэг ихдээ тушаатай
Хэрэм цоолдог зээтүү толгойт
Хэрэг хийдэг гэдүү толгойт
Зүйр цэцэн үг
Хэрмийн өндөр нь сайн
Хэргийн их нь сайн
Хэрэм өндөртөөн дулаан
Хэрсэн зузаандаа дулаан
Үгийн гарал
From Proto-Mongolic *hoï (“forest”)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.