хэрүүлч
Тайлбар
- 1.Хэрүүл хиймтгий, хэрүүл хийх дуртай
Нийлмэл үг
хэрүүлч эр — хэрүүл хийх дуртай эр
Хэлц үг
Ховдог хүн хэрээтэй адил
Хэрүүлч хүн нохойтой адил
Хүйтрэх тэнгэрийн хөвөө нь хөх
Хэрүүлч хүний уруул нь хөх
Хэдэр эрийн ёдор хүү
Хэрүүлч эмийн хараалч охин
Хэдэр эцгийн ёдор хүү
Хэрүүлч эрийн хараалч эм
Хэрүүлч хүн гэртээ муу
Хэдэр зан биедээ муу
Хэрүүлч хүн зулгаа бардаг
Хэдэр нохой соёогоо бардаг
Хэрүүлч хүн өөрөө юм бүхэнд хэдэрлэж байгаад
Хэн бүхэнд хуцаж байдаг гэж нохойг бас муулна
Хэрүүлч хүнд сайн амгүй
Хэгжүүн амьтанд сайн үйлгүй
Хэрүүлч хүний ам бушуу
Хэсүүлч хүний таваг бушуу
Хэрүүлч хүний уруул нь их
Хэрцгий хүний царай нь хөх
Хэрүүлч хүнтэй бүү нөхөрлө
Хэсүүлч хүнийг бүү дага
Хэрүүлч хэрэгт суугаад
Хэвшигч хөгжилд суугаад
Хэт хутга ишиндээ муу
Хэтэртлээ идвэл өвчлөхийн тэмдэг
Хэрүүлч явбал ганцаардахын тэмдэг
Зүйр цэцэн үг
Хэрүүлч хүн хээр хонох
Хэрүүлч хүнтэй бүү нөхөрлө
Хэсүүлч хүнийг бүү дага
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.