хянах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа зүйлийн зөв бурууг нягтлан үзэх, нягтлах, болгоомжлох, шинжлэн лавлах
- 2.Бичиг зохиолын алдаа бурууг засан шүүх
- 1.Үс зэргийн юмнаас бяцхан танаж авах, хасах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хянах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хянана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хяналаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хянав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хянажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хянасан |
| Хэвшсэн нэр (-даг) | хянадаг |
| Холбох нөхцөл (-ж) | хянаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хянаад |
| Болзох нөхцөл (-вал) | хянавал |
| Хүсэх (-маар) | хянамаар |
| Захирах (-аарай) | хянаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хянахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хянан бодох — лавшруулан бодож үзэх
хянан тогтоох — аливаа албан байгууллага, хувь хүний үйл ажиллагааг байцаан үнэлэлт өгөх
хянан харгалзах — ажиглан харгалзах
хянах байр — цэрэг. - байлдааны үед дайсны хийгээд өөрийн цэргийн ажиллагаа, анги салбарыг удирдах зориулттай байр
хянан үзэх — зохиол бүтээл зэргийг нарийвчлан нягталж лавлах
үсэг хянах — сонин хэвлэлийн үсэг өрлөгийн алдаа мадгийг засан шүүх
үс хянах — үс танаж авах
Хоршоо үг
хянах магадлах — юмны зөв бурууг нягтлан үзэх: нягтлан үзэж үнэн мөнийг тодорхой баримтаар нотлон тогтоох
хянах шалгах — юмны зөв бурууг нягтлан үзэх, магадлах
Товчилсон үг
ХУЗХГ — Хэвлэл, Утга Зохиол Хянах Газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.