шалгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ажил хөдөлмөрийн явц, чанар, зөв бурууг хянах, магадлах
- 2.Сурсан мэдсэн зүйлийн сайн мууг магадлах
- 3.Шинээр хийж бүтээсэн, засварласан зүйлийн ажиллагааг турших, сорих
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto verify (to ascertain the truth of); to test (to inspect proper functioning or knowledge of); to supervise; to select
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | шалгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | шалгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | шалгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | шалгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | шалгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | шалгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | шалгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | шалгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | шалгаад |
| Болзох нөхцөл (-вал) | шалгавал |
| Хүсэх (-маар) | шалгамаар |
| Захирах (-аарай) | шалгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | шалгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажлын үр дүнг шалгах — ажлын үр дүнг хянан магадлах
данс тайланг шалгах — данс тайланг хянан магадлах
сурлагын чанарыг шалгах — сурлагын чанарыг хянан магадлах
харьцуулан шалгах — харьцуулан магадлах
амаар шалгах — сурсан мэдсэнийг нь амаар магадлах
бичгээр шалгах — мэдэж буй эсэхийг нь бичгээр магадлах
бууны тусгалыг шалгах — бууны тусгалыг сорж үзэх
машины шинэ мотор шалгах — машины шинэ моторын ажиллагаа хүчин чадлыг сорих
Хоршоо үг
хянах шалгах — юмны зөв бурууг нягтлан үзэх, магадлах
Товчилсон үг
ААХШХ — Ардын Армийн Хянан Шалгах Хороо
АТХШГ — Авто Техникийг Хянан Шалгах Газар
АТШГ — Авто Техникийг Шалгах Газар
АХШБ — Ардын Хянан Шалгах Байгууллага
АХШХ — Ардын Хянан Шалгах Хороо
МУТХШХ — Монгол Улсын Төрийн Хянан Шалгах Хороо
МШК — Магадлан Шалгах Комисс
НХШК — Намын Хянан Шалгах Комисс
НХШТК — Намын Хянан Шалгах Төв Комисс
НХШХ — Намын Хянан Шалгах Хороо
ОНХШК — Олон Нийтийн Хянан Шалгах Комисс
ТХШБ — Төрийн Хянан Шалгах Байгууллага
ТХШХ — Төрийн Хянан Шалгах Хороо
УХШК — Улсын Хянан Шалгах Комисс
УХШХ — Улсын Хянан Шалгах Хороо
ХШБ — Хянан Шалгах Байгууллага
ХШГ — Хянан Шалгах Газар
ХШЗ — Хянан Шалгах Зөвлөл
ХШК — Хянан Шалгах Комисс
ХШХ — Хянан Шалгах Хороо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.