Үндсэн хэсэг рүү шилжих

хүзүү

нэр үг/xut͡su/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠦᠵᠦᠭᠦᠦ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны толгой сээр хоёрын хооронд залгалдан орших хэсэг
  2. 2.
    Лонх, дашмаг, хөхүүр зэрг савны амсар цээл хоёрын дундах нарийн шувтан хэсэг
  3. 3.
    Эх газраасаа нуур, далай, тэнгис рүү түрж орсон нарийн урт хуурай газар

Англи утга

  • нэр үгneck (of a person, of a bottle...); headland, neck (narrow piece of dry land projecting into a body of water)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхүзүү
Харьяалахын тийнхүзүүний
Заахын тийнхүзүүг
Өгөх орших тийнхүзүүд
Гарахын тийнхүзүүнээс
Үйлдэхийн тийнхүзүүгээр
Хамтрахын тийнхүзүүтэй
Чиглэхийн тийнхүзүү рүү
Олон тоохүзүүнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • аман хүзүү — хүзүүний нэгдүгээр үе буюу толгойн тулгуур

  • аман хүзүү зангидах — гурваар гөрөх адил сүлжээлэн уях, зангидах

  • амаргал хүзүү — толгойн тулгуур хүзүү

  • хатан хүзүү — аман хүзүүний дараах хүзүү

  • шилэн хүзүү — ар дагзны доод урт хэсэг

  • хүзүү алаг — амьтны хүзүүгээрээ цагаантай зүсэм

  • хүзүү гоётох — хүзүү хөндүүр болох

  • хүзүү идүүлэх — хүзүүний ясыг бат хэлхээтэй хэмээн бэлгэдэл болгож хуримын үед хүү, хүүхэнд хүзүүний мах идүүлдэг монголчуудын гэрлэлтийн уламжлалт зан үйл

  • хүзүү нугалах — хүзүүний ясыг хутга хэрэглэхгүйгээр мушгин салгах

  • хүзүү сунгах — хүзүүгээ урт болгох

  • хүзүү ширгэх — хүн, амьтны хүзүү доош нугдайн орох

  • хүзүүгээр тэврэх — гараа хүзүүгээр нь ороох

  • хүзүүндээ зүүх — зүүлт зэрэг зүйлийг хүзүүндээ углан унжуулах

  • хүзүүндээ углах — хүзүүндээ зүүх

  • хүзүүний зүүлт — хүзүүнд зүүх чимэг

  • гунын хүзүүгээр хийсэн сур — гунан үхрийн хүзүүний ширээр хийсэн сур

  • лонхны хүзүү — лонхны амсар цээл хоёрын дундах нарийн хэсэг

  • хөхүүрийн хүзүү — ширэн хөхүүрийн амсрын дундах нарийн хэсэг

  • далайн хүзүү — эх газраас далай руу түрж орсон нарийн урт хуурай газар

Хэлц үг

  • долоон хүзүүт — урт хүзүүтэй хүн

  • хүзүү толгой мөрөн дээр байх — амьд явах

  • хүзүү толгой холбох — үргэлж хамт байж маш дотно нөхөрлөх

  • хүзүүн дээр нь мордох/хүзүүн дээр нь сандайлах — бусдыг элэг барьж даврах

  • хүзүү заах — зөрүүдлэх, гөжүүдлэх

  • хүзүү сунгах — хүчлэн зүтгэх, чадлаараа чармайх, ямар нэгэн зүйлд шунахайрч бусдаас урьтахаар оролдох

  • эр хүний замын хүзүү урт — хэзээ нэгэн цагт уулзана

  • хүзүү дутах — дутахгүй, эн тэнцүү адилхан байх

    Би төрийн депутатаар сонгогдлоо гэхэд хэнээс ч хүзүү дутах юм бэ, хэлэх үг, хийх жил байлгүй яахав (Б.Догмид, Зэрэг нэмэхийн өмнөхөн).

  • хүзүү мушгих — алах

    Та хонь гаргаж эсвэл тахианы хүзүү мушгиж чадах уу?

  • хүзүү сээрээрээ холбоотой — салдаггүй, хамт байдаг

    Хүзүү сээрээрээ холбоотой хурган найзыгаа хаана гээчихээ вэ?

  • хүзүү хэлхэлдэх — (үл тааш.) нийлэх нөхөрлөх

    Манай Амаржаргал яахаараа ийм амьтантай хүзүү хэлхэлдэж орхидог билээ (Ж.Пүрэв, Гурван зангилаа).

  • хүзүүн дээр буух — оногдох, ноогдох

    Жишээлбэл, түмэн наст наран гэрэлт хаан гэдэг сүр бадрангуй их цол гуншинтай, Монгол улсын эзэн хааны номын сүнс шадар бараа болох өчнөөн төчнөөн хүний зардал... одоогоос эхлээд хөөрхий өнөөх зовлонт ардын хүзүүн дээр буух ажээ (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • хүзүүн дээр мордох/зайдлах /сандайлах — элэг барьж даврах

    Хүзүүн дээр чинь мордоно доо, хүн харвал муухай даа (Ц.Дамдинсүрэн, Түүвэр зохиол).

  • ↑ замын хүзүү мушгих

  • ↑ эр хүний замын хүзүү урт

  • Сээр ч тус

  • Хүзүү ч тус

  • Хөл боом цас бэрх

  • Хүзүү боом хүйтэн бэрх

  • Хөл нь биеэ унагаж чадахгүй

  • Хүзүү нь толгойгоо сажиж чадахгүй

  • Хөл нь хавханд

  • Хүзүү нь урхинд

  • Хөл нэгтэй

  • Хүзүү холбоотой

  • Хөл хэрээтэй биш

  • Хүзүү холбоотой биш

  • Хөлөө хазайсан тийш явж

  • Хүзүү гүдийсэн тийш зүтгэх

  • Хүзүү гүрдийлгэн зүтгэвэл

  • Хөлсний хариу ирнэ

  • Хүзүү даасан хойно толгойн том нь

  • Бие даасан хойно хөлийн бага нь

  • Хүзүү дагасан хойно толгойн их нь сайн

  • Бие дагасан хойно хөлийн бага нь сайн

  • Хүзүү дагасан хойно том нь

  • Бие дагасан хойно хөлийн бага нь

  • Хүзүү нь толгойгоо даана

  • Хөл нь биеэ даана

  • Хүзүү сайтай нь зүтгэж явна

  • … болон өөр 22

Зүйр цэцэн үг

  • Хүргэн хүний хүзүү нь бөх

  • Хүний малын нуруу нь бөх

  • Хүзүү сайтай нь зүтгэж зовно

  • Хөл сайтай нь гүйж зовно

  • Хүргэн хүүгийн хүзүү бөх

  • Урт хошуу хүзүү ороох

Хоршоо үг

  • хүзүү толгой — хүн амьтны толгой сээр хоёрын хооронд залган орших хэсэг болон эрүү гавал хоёроос бүтсэн биеийн эрхтэн

  • хүзүү шанаа — хүн, амьтны толгой сээр хоёрын хооронд залган орших хэсэг ба чихний доод эрүүний үзүүрийн орчим газар

Үгийн гарал

From Proto-Mongolic *küǰüxün, compare Buryat хүзүүн (xüzüün), Kalmyk күзүн (küzün), Dongxiang ghuzhun, Daur xujuu.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.