хүйтэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уур амьсгалын дулааны хэмжээ тэгээс дотогш хэм бүхий буюу халуун гэдгийн эсрэг утга
- 2.шилжсэн утгаХүний дотно биш, тааламжгүй байгаа мөртөө засдаглах байдал
- 1.анагаах ухаанБэлгийн замаар дамжих нэгэн зүйл халдварт өвчин
Ойролцоо үг
Эсрэг үг
Англи утга
- тэмдэг нэрbleak, chilly, cold, cool, frigid; cold, curt, distant, aloof, forbidding, far-fetched, mean, severe, dishonest; asexual
- нэр үгcold, coldness, callousness, frost
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүйтэн |
|---|---|
| Харьяалахын тийн | хүйтний |
| Заахын тийн | хүйтнийг |
| Өгөх орших тийн | хүйтэнд |
| Гарахын тийн | хүйтнээс |
| Үйлдэхийн тийн | хүйтнээр |
| Хамтрахын тийн | хүйтэнтэй |
| Чиглэхийн тийн | хүйтэн рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүйтэн бүс — өмнөд, умард туйлын цагираг доторх газар
хүйтэн бороо — тэгээс дотогш хэмд орох бороо
хүйтэн буцах — дулаарах
хүйтэн гагнах — халуунгүйгээр, механик даралт хүчинд түшиглэн гагнах арга
хүйтэн мандал — агаар мандал, усан мандал, чулуун мандал гурвын, халуун хүйтний харилцан үйлчлэлийн хүрээнд багтах, дэлхийн тасалдалт бүс
хүйтэн өдөр — жихүүн, жиндүү өдөр
хүйтэн рашаан — хүйтэн устай рашаан
хүйтэн салхи — дулааны хэм нь тухайн орны агаарын хэмээс доогуур байгаа салхи
хүйтэн судлал — ш.у. - хүйтэн мандлыг судлах шинжлэх ухаан
хүйтэн тэсвэрлэц — цаг хугацааны тодорхой давтамжтайгаар олон дахин хөлдөөж гэсгээхэд бат бэхээ алдахгүй байх чадвар
хүйтэн ус — тэгээс дотогш хэмийн ус
хүйтэн цанх — даарах буюу хоол зохиогүй үед амархан хөдөлдөг цанх өвчин
хүйтэн цай — хөрсөн цай
хүйтэн чулуулаг — эрдэс. - тэг хэмээс бага температуртай уулын чулуулаг
хүйтэн шүүдэр — зурхай. - сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, чийг унах цаг
хүйтний туйл — дэлхийн бөмбөрцгийн гадарга дээрх агаарын температур хамгийн бага байх газар нутаг
хүйтний эрч — хүйтний хэр хэмжээ
хүйтнийг бууруулах — а.хүйтний хэмжээг багасгах; б.цаг улирал дулаарахыг хүлээзнэх
бага хүйтэн — зурхай. - сарны зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл, ес эхлэхийн өмнөхөн үе
их хүйтэн — зурхай. - сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл, идэр гурван ес
хүйтэн цуст амьтан — биеийн халуун нь тогтмол биш, орчин тойрноос шалтгаалан өөрчлөгдөж байдаг загас, мөлхөгч болон хоёр нутагтан амьтан
хүйтэн инээд — үл тоосон буюу басамжилсан инээд
хүйтнээр өчих — найрсаг бус хэлэх
хүйтэн мөртэй — хэрэг явдал хийж бүтээхдээ урагшгүй, бүтэмжгүй
хүйтэн санаа — хүнлэг бус муухай бодол
хүйтэн сэтгэл — өр өвдөх, хайрлахыг мэдэхгүй хатуу сэтгэл
хүйтнээр уулзах — тааламжгүй байдлаар уулзах
хүйтнээр хандах — ямар нэгэн учир явдалд тааламжгүй болж, найрсаг бус байдал гаргах
хүйтнээр харах — тааламжгүй харах
хүйтэн харц — үл тоомсорлосон, сэтгэлд таагүй сэтгэгдэл төрүүлсэн
хүйтэн царай — найрсаг бус царай
хүйтэн царайлах — тааламжгүй, эелдэг бус хандах
хүйтэн элэгтэй — өөриймсөг бус санаатай
өнгөний өвчин
Хэлц үг
хүйтэн хошуутай мал — тэмээ, үхэр, ямаа
хүйтэн дотортой хүн — өрөвдөж хайрлахыг мэддэггүй хүн
хүйтэн дайн — янз бүрийн зэр зэвсгээр хийх дайн
хүйтэн зэвсэг — хутга мэс, жад сэлэм зэрэг галт биш зүйл
хүйтэн мэс — галт зэвсэг болон хутаг, сэлэм зэрэг зүйл
хүйтэн хөлс чийхрах — ихэд айх
хүйтэн гар оруулах — хулгай хийх
нүдэнд хүйтэн — харахад таатай бус, эвгүй сэтгэгдэл төрүүлэхүйц, аягүй байдал
хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах — өвөл эцэслэн хавар болж тэнгэр дулаарах, уур амьсгал дулаан болох
Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа энэ л үед нялх төлийн дуу цангинаж эхэлдэг.
хүйтэн гар дүрэх/оруулах — хулгай хийх, бусдын эд хөрөнгөнд нууцаар халдах
Манай энд ч нэгдлийн мал хөрөнгөнд хүйтэн гар дүрэх явдал бий шүү (Ц.Ням-Осор, Юу гэнээ хөө).
Тийм ч биш байх аа. Бид янз янзаар шалгасан юм. Харин мань хүү л хүйтэн гар оруулсан нь гарцаагүй билээ дээ гэж багш хэлэв (Ж.Пүрэв, Бээлий).
хүйтэн дотортой — өрөвдөж хайрлахыг мэддэггүй
Аягүй бол гал түлсэн хойно задраад уначих юм хийж, нүглийн нүдийг гурилаар хуурч мэдэх хүйтэн дотортой хүн шүү (П.Хорлоо, Багш).
↑ нүдэнд хүйтэн
Гэдсэнд гэмгүй бол
Хүйтэн ус уухаас айхгүй
Халуун мөрөөр нь мөшгөж
Хүйтэн мөрөөр нь хайх
Халуун наранд хаалт
Хүйтэн жаварт хөнжил болох
Халуун халуунд амрагийн халуун бэрх
Хүйтэн хүйтэнд дайсны хүйтэн бэрх
Хөтөлгөө хөтөлгөө тэмээ нь хөндийн замаар тойрч байна
Хүйтэн мөрт жанагууд хөнжлөө үүрээд цувж байна
Хөх манан татвал бороо орохын тэмдэг
Хүйтэн салхи салхилбал хяруу унахын тэмдэг
Хөх тэнгэр хөнжилтэй
Хүйтэн цэвдэг ширдэгтэй
Хуучин өвчингүй бол
Хүйтэн боловч гэртэй сайхан
Хөгшин боловч ээжтэй сайхан
Хүйтэн өдөр өмссөн дээл дулаахан
Хүсэж байгаад учирсан янаг дотно
Хүйтэн салхи салхилбал
Хяруу унахын тэмдэг
Хүйтэн сэрүүн цагт
Хүний мөс танигддана
Хүйтэн үсэрч ирдэг
Дулаан гэтэж ирдэг
Хүйтэн халуун хоёр амьсгал дээрээ адилгүй
Хүн хүний зан авьяас дээрээ адилгүй
Хүйтэн хэдий хэцүүдвэл мөс төдий хөлдөнө
- … болон өөр 10
Зүйр цэцэн үг
Хүйтэнд хөрч халуунд халах
Хүйтний ам наашаа харж
Хөхүүрийн ам цаашаа харах
Хүйтэн хэдий чангарвал мөс төдий хөлддөг
Хэрэг хэдий ихэдвэл хууль төдий чангардаг
Хоршоо үг
хүйтэн нойтон — халуун биш, чийгтэй
хүйтэн сэрүүн — а.халуун дулаан биш; б.намар өвлийн цаг
жихүүн хүйтэн — хүйтэн сэрүүн
халуун хүйтэн — халуун болон хүйтэн
заг хүйтэн — бэлгийн замын халварт өвчин
шүүрэг хүйтэн — хүйтэн өвчин
яр хүйтэн — бэлгийн замаар дамжих халдварт өвчин
Үгийн гарал
From Proto-Mongolic *küyitün, compare Kalmyk киитн (kiitn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.