хөндий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны цул биш, дүүрэн биш, дотроо ихээхэн хий зайтай, хоосон, ханхай
- 2.шилжсэн утгаХүний бусадтай нийцтэй бус, зожигдуу зан авир
- 3.хэл шинжлэлЧанга биш
- 1.Хоёр хэсэг уул нуруу мэтийн хоорондуур үргэлжлэн алсалсан тэгш тавиу газар
- 2.Хоёр голын хоорондох тэгш тавиу газар
- 1.ямар нэг зүйлээр хүрээлэгдсэн орон зайн нэг хэсэг
- 2.бусад хүмүүсээс хол хөндий байх мэдрэмж
- 3.газрын гадаргаас доош хонхойсон урт хөндий, ихэвчлэн голтой байдаг
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрempty, hollow; spacious; away, apart; aloof; unsociable, withdrawn, arrogant, cold; front, female (vowel)
- нэр үгvalley; cavity
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөндий |
|---|---|
| Харьяалахын тийн | хөндийн |
| Заахын тийн | хөндийг |
| Өгөх орших тийн | хөндийд |
| Гарахын тийн | хөндийгөөс |
| Үйлдэхийн тийн | хөндийгөөр |
| Хамтрахын тийн | хөндийтэй |
| Чиглэхийн тийн | хөндий рүү |
| Олон тоо | хөндийнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөндий байшин — дотроо эд хогшил байхгүй хоосон байшин
хөндий гоймон — голоороо зайтай гоймон
хөндий юм — дотроо хий хоосон зайтай юм
хөндий ханхай гэр — дотроо тавилгагүй хоосон ханхай гэр
хөндий дархи — голдоо хоосон унанги том мод
амны хөндий — хүний шүд, хэл байх амны хэсэг
цээжний хөндий — цээжин бие дэх зай
орны хөндий — орны доогуурх хоосон зай
хөндий хэвэлтэн — амьт. - далайд амьдардаг шүр зэрэг сээргүйтний хүрээ
хөндий эгшиг — эм эгшиг
хөндий үсэг — эм эгшиг
уулын хөндий — уул нуруудын хоорондуур үргэлжилсэн тэгш тавиу газар
голын хөндий — хоёр голын хоорондох үргэлжилсэн тэгш тавиу газар
Хэлц үг
хөндий цээж — юм мэдэхгүй мөртөө мэдэмхийрдэг зантай, бардам сагсуу
хөндийд нь хөө суух — санаа муутай болох
хөндий суваргаа бүтээх — амиа тэжээх
хөндий чээж — (үл тааш.) юм мэдэхгүй мөртөө мэдэмхийрдэг зантай, бардам сагсуу
Идэх хоол, маллах малгүй хоосон хөндий чээж мөртлөө алт торго эдлэхийг хүсэх (С.Буяннэмэх, Түүвэр зохиол).
Дүлий дүмбэ
Хөндий төсөө
Тал газар тавиулж
Тайга газар алхуулж
Хөндий газар хатируулж
Хөвч газар сажлуулах
Хөндий хөвд
Хөх ямаан дээлтэй
Хөндий цээж дотроосоо элдэг
Хөдсөн дээл гаднаасаа элдэг
Хүний газар хүндтэй
Хөндий чихэр амттай
Хүүхдээс хол байлгаарай
Хөндий газар тавиарай (шаазан)
Зүйр цэцэн үг
Хөндий газар хатируулж
Хөвч газар сажлуулах
Хоршоо үг
хөндий хүйтэн — хүний дотно бус тааламжгүй авир
хол хөндий — а.орон зайн хувьд ойр биш; б.дотно биш
тал хөндий — уул хоорондын өргөн уудам зай болон тэгш нам дор газар
хөндий цайдам — хоёр уулын хооронд орших өвс ногоо жигдэрсэн болон өвс ногоо халцгайвтар тэгш тавиу уудам газар
сайр хөндий — уул нуруу, мөрөн гол дагуу жижиг хайр чулуутай нам дор газар
Үгийн гарал
Compare хөнхөр (xönxör, “sunken”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.