хүрэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гуулинд, цагаан тугалга хольж найруулан хийсэн, хүрэн өнгөтэй, хиймэл төмөрлөг
Англи утга
- нэр үгbronze
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүрэл |
|---|---|
| Харьяалахын тийн | хүрлийн |
| Заахын тийн | хүрлийг |
| Өгөх орших тийн | хүрэлд |
| Гарахын тийн | хүрлээс |
| Үйлдэхийн тийн | хүрлээр |
| Хамтрахын тийн | хүрэлтэй |
| Чиглэхийн тийн | хүрэл лүү |
| Олон тоо | хүрлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүрэл багаж — төмөр багаж буй болохоос өмнө хэрэглэж байсан зэс болон цагаан тугалгын хайлшаар хийсэн багаж, зэвсэг
хүрэл зэвсгийн үе — түүх. - эртний судлалын нэгэн үе бөгөөд энэ үед хөдөлмөрийн багаж зэвсэг, чимэглэл зэрэг зүйлийг хүрлээр хийж байжээ
хүрэл дандуу — хөгжим. - пял, ялтгар таваг мэт бяцхан харангыг, дохигор бэрээ, нарийн моголцог модонд өлгөж цохих нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэг
хүрэл өнгө — хүрэл төмөр шиг хүрэн бор өнгө
хүрэл хөөрөг — хөгжим. - гуулийг далбийлгалгүй дэлдэх, хүрлээр цутгаж хийх том цар гадар мэт нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэг, харанга
хүрэл хонх — хүрлээр хийсэн хонх
хүрэл хувин — хүрлээр хийсэн хувин
хүрэл хэнгэрэг — хөгжим. - гол дундаа товруу мэт түгдгэр цулдан бүхий хүрэл хөөргийн нэр
хүрэл царай — хүрэн бор өнгөтэй хөрслөг царай
Хэлц үг
хүрэл зүрхтэй — өр өвдөхийг мэдэхгүй хатуу сэтгэлтэй
Хүн шиг байвал хүн шиг
Хүрэл шиг байвал царил шиг
Гурил шиг байвал шар тос шиг
Хүрэл галыг даана
Хүн зовлонг даана
Хүрэл хэдий хатуу боловч
Хөөргийн галд уярдаг
Хүрэн гал дээр улайдаг
Зүйр цэцэн үг
Хүрэл хэдий хатуу боловч хүрэн гал дээр улайдаг
Үгийн гарал
From Proto-Mongolic *küril (“bronze”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.