хөлдүү
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүйтэнд хөлдөж хатуу болсон юм
- 2.шилжсэн утгаХүний хөндий, хүйтэн, цэвдэг зан
- 3.шилжсэн утгаХүний юм ойлгохдоо муу, ухаан бодол хөдөх байдал.
Англи утга
- тэмдэг нэрfrozen
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөлдүү |
|---|---|
| Харьяалахын тийн | хөлдүүгийн |
| Заахын тийн | хөлдүүг |
| Өгөх орших тийн | хөлдүүд |
| Гарахын тийн | хөлдүүгээс |
| Үйлдэхийн тийн | хөлдүүгээр |
| Хамтрахын тийн | хөлдүүтэй |
| Чиглэхийн тийн | хөлдүү рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөлдүү мах — хүйтэнд хөлдөж царцсан мах
хөлдүү сүү — хүйтэнд мөстсөн сүү
хөлдүү түүхий эд — хүйтэнд хөлдөж мөстөж царцсан түүхий эд
хөлдүү хүн — хүйтэн, цэвдэг сэтгэлтэй хүн
Хэлц үг
Хөгшин буханд жороо сургаж
Хөлдүү газар гадас шаах
Хөгшин хүнд мантуу сайн
Хөлдүү газар лантуу сайн
Хөлдүү баасанд нохой дуртай
Хээл хахуульд ноёд дуртай
Хөлдүү газар зээтүү сайн
Хөгшин хүнд өөх сайн
Хөлдүү мах тогоо дүүрдэг
Хөгшин хүн гэр дүүрдэг
Хөлдүү махыг ихэд битгий бод
Хөдөө газрыг ойрхонд битгий бод
Хүүхэд хуурахад мантуу сайн
Хоршоо үг
хөлдүү цэвдэг — а.мөнх хөлдүү байдал; б.шилж. хүний хөндий, хүйтэн зан, байдал
Үгийн гарал
хөлдөх (xöldöx, “to freeze”) + -уу (-uu)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.