хөнгөлөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал адгуусыг агтлах, засах
- 1.Ачиж, тээж яваа юмны жинг багасгаж хөнгөн болгох
- 2.Олон давхар өмссөн хувцсыг тайлж нимгэлэх
- 3.Хүний алба ажлын ачааллыг багасгах
- 4.Ял шийтгэлийн хэмжээг хорогдуулах, зөөлрүүлэх
- 5.шилжсэн утгаХүн, амьтныг зүй ёсоор тоомсорлохгүй хөнгөнд үзэх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хөнгөлөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хөнгөлнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хөнгөллөө |
| Өнгөрсөн цаг (-в) | хөнгөлөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хөнгөлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хөнгөлсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | хөнгөлдөг |
| Холбох нөхцөл (-ж) | хөнгөлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хөнгөлөөд |
| Болзох нөхцөл (-вал) | хөнгөлбөл |
| Хүсэх (-маар) | хөнгөлмөөр |
| Захирах (-аарай) | хөнгөлөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хөнгөлөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ишиг хөнгөлөх — ишиг засах
хурга хөнгөлөх — хурга засах
ачаа хөнгөлөх — ачиж яваа ачаа бараанаас хасч хөнгөн болгох
гэр хөнгөлөх — гэрийн дулаалгыг нь авч дан болгох
хувцсаа хөнгөлөх — хувцсаа нимгэлэх
ажил хөнгөлөх — а.ажлын ачааллыг багасгах; б.ажил алба явуулахад нөхцөл боломжийг бүрдүүлэх
ял хөнгөлөх — ялын хэмжээг багасгах, зөөлрүүлэх
Хоршоо үг
хөнгөлөх хүндэтгэх — тухайн хүний нэр хүнд, байгуулсан гавьяаг нь үнэлж хийсэн гэмийг нь уучлах, ял шийтгэлийг нь багасгах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.