засах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эвдэрч гэмтсэн зүйлийг сэлбэж янзлан хэвийн байдалд нь эргээж оруулах
- 2.Бичсэн, зохиосон зүйлийн алдаа мадгийг шүүн тунгаах, нягтлан ариутгах;
- 3.Юмыг бүтээн байгуулах, шинээр бий болгох
- 4.Аятай таатай болгох, төвхнүүлэх
- 1.Эр мал, амьтныг агтлах; хөнгөлөх
- 2.хуучирсанЭрэгтэй хүнийг тайган болгох.
- 1.Эмчилгээ, сувилгаа хийх
- 1.Юмны байдал дээшлэх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto fix, repair; to correct, revise; to construct, build; to tidy (a room, bed, ...); to castrate, to geld; to treat, to heal
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | засах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | засна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | заслаа |
| Өнгөрсөн цаг (-в) | засав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | засжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зассан |
| Хэвшсэн нэр (-даг) | засдаг |
| Холбох нөхцөл (-ж) | засаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | засаад |
| Болзох нөхцөл (-вал) | засвал |
| Хүсэх (-маар) | засмаар |
| Захирах (-аарай) | засаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | засахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
машин засах — машины эвдрэл гэмтлийг янзалж, хэвийн ажиллагаатай болгох
тэрэг засах — тэрэг засварлах
засан хүмүүжүүлэх — ялт буруу үйл, гэмт хэрэг хийсэн этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр, шүүхийн шийдвэрт заасан тодорхой хугацааны дотор албадан хөдөлмөрлүүлэх
явдлаа засах — гажуу буруу үйл ажлыг засах
зам засах — а.зам гүүр шинээр барих; б.замын эвдрэл гэмтлийг сэлбэн сайжруулах
гэр засах — а.гэрийн бүрээс, модыг сэлбэх, шинэтгэх; б.гэрийн хэв хэлбэрийг засч барих
байшин засах — а.байшингийн гадна дотно талыг сэлбэж шинэчлэх; б.байшингийн доторхыг тохижуулах төвхнүүлэх
биеэ засах — а.биеийн өвчин эмгэгийг сувилж эмчлүүлэх; б.биеэ цэвэр үзэмжтэй зөв авч явах
бөх засах — барилдах бөхийг дагаж харгалзан барилдуулах
буурь засах — буурьтай болгох, буух газраа тэгшлэн янзлах
бууц засах — а.гэр барих газрыг тохируулан янзлах; б.малын хот, хэвтрийг цэвэрлэх
ор засах — а.эвдэрсэн орыг засч сэлбэх; б.ороо унтахад бэлэн болгож зэхэх
найр засах — а.найр наадмыг ахлах; б.тал засах
санаагаа засах — буруу муу санаагаа орхих
сэтгэл засах — сэтгэлийн элдэв хямралыг нь аятай, таатай болгох
тал засах — бусдыг биедээ татахын тул долигонох
төр засах — төр барих, төр засгийг төвхнүүлэх
үүр засах — шувуу мэтийн амьтад байр сууц барих
үс засах — а.гэзэг үс сүлжин янзлах; б.гэзэг үсийг уран гоё хэв загвартай болгох; в.үс тайрч богиносгох
хоолой засах — а.хоолойн дуугарц, өнгө, хөг аялгууг сайжруулах; б.хм гэж хий ханиалгах, чимээ өгөх; в.шилж. бага хэмжээгээр архи уух
ширээ засах — а.ширээний эвдэрч гэмтсэнийг нь сэлбэх; б.идэх хоол зуушийг ширээнд өрж зэхэж бэлтгэх
эмээл засах — а.хуучин муу эмээлийг сэргээн сэлбэх; б.шинэ эмээл төхөөрөх
ишиг засах — ишиг хөнгөлөх
хурга засах — хурганы бөөсгийг суга татах
өвчин эмгэг засах — өвчин эмгэгийг эдгэрүүлэн эмчлэх
харааны гажиг засах — харааны эмгэгийг анагаан эмчлэх
бие засах — өтгөн, шингэн мөр үзэх
өнгө засах — а.хүний нүүр царай өнгөжин жавхаажих; б.мал тарга тэвээрэг орох
Хэлц үг
↑замаа засах
↑ замыг нь засах
↑ өнгө засах
Зүйр цэцэн үг
Биеэ засаад гэрээ засах
Гэрээ засаад төрөө засах
Товчилсон үг
ӨЗО — Өөртөө Засах Орон
ӨМӨЗО — Өвөр Монголын Өөртөө Засах Орон
ӨМӨЗОАЗГ — Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн Газар
ӨМӨЗЗО — Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн Ордон
ТӨЗО — Төвдийн Өөртөө Засах Орон
ШУӨЗО — Шинжань, Уйгурын Өөртөө Засах Орон
Үгийн гарал
From Proto-Mongolic *jasa-, compare Mongghul sza (“make, repair”). Turkic forms of the word (see Turkish yasamak) are considered Mongolisms, relation with Manchu ᡩᠠᠰᠠᠮᠪᡳ (dasambi, “to govern”), if any, is unclear.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.