Үндсэн хэсэг рүү шилжих

хөндлөн

тэмдэг нэрнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iтэмдэг нэр
  1. 1.
    Гулд гэдгийн эсрэг утга, юмны тууш дагуу биш, нөгөө тийш буюу өргөн тийш
IIнэр үг
  1. 1.
    Хоёр этгээдийн аль ч биш гуравдугаар этгээд, хажуугийн этгээд
  2. 2.
    шилжсэн утгаЁс журам, зүй тогтлоос гажуу

Ойролцоо үг

Эсрэг үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхөндлөн
Харьяалахын тийнхөндлөнгийн
Заахын тийнхөндлөнг
Өгөх орших тийнхөндлөнд
Гарахын тийнхөндлөнгөөс
Үйлдэхийн тийнхөндлөнгөөр
Хамтрахын тийнхөндлөнтэй
Чиглэхийн тийнхөндлөн рүү
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хөндлөн даланлиг — голын урсгалыг огтлон хашсан хашлага

  • хөндлөн дамнуур — төрөл бүрийн машин, төхөөрөмжийн хэсэг, босоо тулгуур дээр хэвтээ байрласан дамнуур

  • хөндлөн нуруу — а.үргэлжилсэн урт уул нуруу; б.байшингийн ноён нурууны хоёр хөндөл мод

  • хөндлөн гулд аялах — зүг бүрт аялах

  • хөндлөн огтлох — а.урт юмыг өргөөш нь огтлох; б.шилж. гол ус, зам зэргийг хажуугаас нь гатлах

  • хөндлөн утас — нэхмэл эдийн хөндлөн чиглэлт утас

  • хөндлөнгийн газар — хүний нутаг

  • хөндлөнгийн хүн — гаднын хүн, хажуугийн этгээд

  • хөнлөнгийн гэрч — хууль. - тухайн хэрэг явдалд шууд холбогдолгүй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр байцаан шийтгэх тодорхой ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд оролцсон иргэн

  • хөндлөнгөөс оролцох — өөрт хамаагүй хэрэгт оролцох

  • хөндлөнгийн хэрэг — тухайн үйл явдалд огт холбогдолгүй өөр ондоо хэрэг

  • хөндлөн аашлах — ёс журамгүй аашлах

  • хөндлөн буян — хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр тохиох зол завшаан

  • хөндлөн зан — этгээд гажуу зан, дээрэнгүй зан

  • хөндлөн эргэх — хөндлөн аашлах

  • хөндлөн ярих — хэлэлцэж байгаа зүйлд хамаарч холбогдохгүй буруу зөрүү ярих

  • хөндлөн нүдээр үзэх — гадуурхах

  • хөндлөн бишгүүр — хөгжим. - лимбэний нэг зүйл

Хэлц үг

  • хөх зүү хөндлөн барьж үзээгүй — юм оёж сураагүй, оёдол үйл мэдэхгүй

  • хөндлөн гулдгүй аашлах — а.эрх ямбандаа эрдэж, түрэмгий аашлах; б.хаа очсон газраа дураараа аашлах

  • хэлээ хөндлөн зуух — биеэ барьж юм ярихгүй байх

  • хөндлөнгөөс хошуу хавчуулах — өөрт хамааралгүй хүний хэрэгт оролцох

  • хөндлөнгөөс хөлөө жийх — хажуугаас оролцох

  • хөндлөн буян хөл доороос босох — гэнэтээр аз завшаан ирэх

    Хөндлөн буян хөл доороос босно гэгчээр “Цахирмаа Цэцэг” гэдэг найрууллын түүвэр бол миний уншсан найрууллын түүвэрийн хувьд авч хэлбэл ёстой ч шинэ соргог...

  • ↑ хэлээ хөндлөн зуух

  • Хөхөө дуугартал

  • Хөндлөн жалга

  • Хүй элэгнээсээ хагацвал

  • Хөндлөн хүний идэш болно

  • Хүндлэх бүр

  • Хөндлөн унах

  • Хэвдэг хонийг босгохгүй

  • Хөндлөн өвсийг хөндөхгүй

Хоршоо үг

  • хөндлөн гулд — а.хаа сайгүй, зүг бүрт; б.эрх дураараа

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.