хэвтээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Босоо биш, намхан
- 2.Хэвтэж байгаа
- 3.Усны төвшинтэй зэрэгцээ чиглэл бүхий
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэвтээ |
|---|---|
| Харьяалахын тийн | хэвтээгийн |
| Заахын тийн | хэвтээг |
| Өгөх орших тийн | хэвтээд |
| Гарахын тийн | хэвтээгээс |
| Үйлдэхийн тийн | хэвтээгээр |
| Хамтрахын тийн | хэвтээтэй |
| Чиглэхийн тийн | хэвтээ рүү |
| Олон тоо | хэвтээгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэвтээ гэр — босоо биш, намхан гэр
хэвтээ майхан — намхан майхан
хэвтээ сандал — мод, хулс, төмөрлөгөөр хийсэн нэг зүйлийн урт ташуу түшлэгтэй сандал
хэвтээ бөх — турах зэрэг шалтгаанаас болж унанги байдалтай болсон тэмээний бөх
хэвтээ тулгуур — байшингийн яс мод, барилгын хийцэд хэвтээгээр байрлуулсан хөндөл
хэвтээ ургамал — газраар мөлхөө байдалтай ургадаг ургамал
хэвтээгээрээ ном унших — хэвтэж байгаад ном унших
хэвтээгээрээ ургах — ургамал газраар мөлхөн ургах
хэвтээ мэлхий — амьт. - бие урт том, арьс зузаан, хайрс сархинаг шиг, дуу бүдүүн нэг зүйл мэлхий
хэвтээ хавтгай — тогтмол усны төвшинтэй зэрэгцээ хавтгай
хэвтээ шугам — а.хөндлөн шугам; б.төвшиний шугам
Хэлц үг
хэвтээ хонь босгохгүй хүн — маш номхон дөлгөөн зантай хүн
Хээрийн адууг үргээхгүй
Хэвтээ хонийг босгохгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.