хөө
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юманд тогтсон утаа, тортог
- 1.Өвч, бүхэл
- 1.Саад, тотгор
- 2.Аягүй явдал, тааламжгүй хэрэг, зохисгүй явдал
- 1.Дотночлон хэлэхэд хэрэглэх аялга үг
- 2.Дуу, шүлгийн айзам хэмнэлийг зохируулах аялга.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөө |
|---|---|
| Харьяалахын тийн | хөөний |
| Заахын тийн | хөөг |
| Өгөх орших тийн | хөөд |
| Гарахын тийн | хөөнөөс |
| Үйлдэхийн тийн | хөөгөөр |
| Хамтрахын тийн | хөөтэй |
| Чиглэхийн тийн | хөө рүү |
| Олон тоо | хөөнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөө хар — хав хар, пад хар
хөө болох — а.хөө суух, хөөтэй болох; б.гай уршиг, балаг болох
хөө дарах — тогооны ёроолын хөө дагшраад халах нь удаан болох
хөө суух — хөөтэй болох, хөө тогтох
хөө түрхэх — а.хөөтэй болгох; б.шилж. хүний нэр нүүрийг гутаах
тогооны хөө — тогооны ёроолд тогтсон тортог
яндангийн хөө — яндангийн тортог
бөөн хөө — тэр чигээрээ хөө
хөө дээл — хуучир. - толгойгоор углаж өмсөх энгэргүй дээл
хөө хуяг — хуучир. - толгойгоор углаж өмсөх, энгэргүй, төмөрлөгөөр хийсэн битүү хувцас, урьдын цагт цэргийн хүмүүс өмсч байжээ
хөө тарих — балаг тарих, гай болох
аа хөө — за та юу гэнээ
юү гэнэ хөө — та юу хэлэв
Хэлц үг
хөө шиг дотортой — маш муу санаатай, муу юм санаж бодож явдаг
хөөтэй төлөг шиг — үзэмжгүй, халтар заваан
хөөтэй тогооны бариул — зарц, заруул
Хэн ингэж хөөтэй тогооны бариул болж дарлуулж суудаг юм (Б.Дариймаа, Зандан ээжийг минь асуувал).
хөөтэй тогооны бариул болох — зарцлагдах
Хэн ингэж хөөтэй тогооны бариул болж дарлуулж суудаг юм (Б.Дариймаа, Зандан ээжийг минь асуувал).
Гай гай гэтэл гарынх нь
Хөө хөө гэтэл хөлийнх нь
Хөөс чинь гэртээ
Хөө чинь тогоондоо
Хөө хар нь
Гүн хар аа
Хөөе чинь гэртээ
Хүн шиг царайтай
Хөө шиг дотортой
Хүний хэлсэн биендээ
Хөө барьсан нүүрэндээ
Зүйр цэцэн үг
Хөө нь их
Хөндий нь бага
Хөөтэй ойртвол бараан
Сүүтэй ойртвол цагаан
Муугаас муу
Модноос хөө
Хоршоо үг
хөө тортог — гал утаанаас гарах бохир
гай хөө — ажил хэрэгт саад тотгор болсон зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.