цөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ургамал бүрэн ургах нөхцөлгүй, байнгын хуурай уур амьсгалтай, хулан, алагдаахай, могой, гүрвэл, хилэнцэт хорхой, аалз зэрэг цөөн амьтан амьдардаг байгалийн бүс
- 2.ургамал ногоо багатай эсвэл огт ургамал байхгүй хуурай газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdesert (an extremely dry area of land hostile to animal and plant life)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цөл |
|---|---|
| Харьяалахын тийн | цөлийн |
| Заахын тийн | цөлийг |
| Өгөх орших тийн | цөлд |
| Гарахын тийн | цөлөөс |
| Үйлдэхийн тийн | цөлөөр |
| Хамтрахын тийн | цөлтэй |
| Чиглэхийн тийн | цөл лүү |
| Олон тоо | цөлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цөл нутаг — бараг усгүй, ургамалгүй, хуурай уур амьсгалтай, зэлүүд нутаг
цөлийн бүс — сийрэг таруу өвслөг, сөөглөг ургамалтай, цөл зонхилсон байгалийн бүс, монголын өмнөд хэсэг, цөлийн бүсэд хамаарагддаг бөгөөд манай нутаг дэвсгэрийн арваад хувийг эзэлдэг
цөлжүү хээрийн бүс — цөлийн болон хээрийн ургамалжил сөөлжилдөхгүй, өвслөг ургамлаас монгол өвс хялгана, таана зэрэг зонхилсон Төв Азийн өвөрмөц хээр
цөлийн царцаа — амьт. - бие нь тавин есөөс жаран нэгэн миллиметр, олноор нүүдэллэдэг, таримал ургамлыг их хөнөөдөг, царцааны овгийн амьтан
элсэн цөл — элс манх бүхий ус ургамалгүй газар
Хоршоо үг
говь цөл — ургамал тачир сийрэг, ой модгүй, усгүй шахам хээр тал газар ба байнгын хуурай уур амьсгалтай байгалийн бүс
Үгийн гарал
From Proto-Mongolic *cöl, compare Buryat сүл (sül). Borrowing from Proto-Turkic *čöl (“steppe, desert”), compare Turkish çöl.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.