цараа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны цар, бараа, овор, хэмжээ
- 1.Сумны тусгал, цар
- 1.Хөгжмийн зэмсэг, хүний хоолойн эгшгийн багтаамж, дуурьсгаж чадах хамгийн доод /бүдүүн/, дээд /нарийн/ эгшгийн хоорондох зай
- 2.Хөгжмийн зохиол дахь аль нэг хоолойн багтаамж.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цараа |
|---|---|
| Харьяалахын тийн | царааны |
| Заахын тийн | царааг |
| Өгөх орших тийн | цараад |
| Гарахын тийн | цараанаас |
| Үйлдэхийн тийн | цараагаар |
| Хамтрахын тийн | цараатай |
| Чиглэхийн тийн | цараа руу |
| Олон тоо | цараанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цараа их — цар хэмжээ их
цараа бараатай эд — овор хэмжээ ихтэй эд
цараа сайтай — тусгал сайн
хоолойн цараа — хүний хоолойн дуулах багтаамж
Хэлц үг
Цагаанд цадсан нохой
Цараа долоохоо байчихна
Хоршоо үг
цараа бараа — овор хэмжээ
цараа чадал — овор хэмжээ, чадал тэнхээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.