цар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Төмөрлөг зүйлээр хийсэн дэлбэгэр том амсартай ялтгар том таваг
- 1.Толины ард наалдуулан хийсэн цайр мэт зүйл
- 1.Хүйтэн улиралд цасан дээгүүр нимгэн хөлдсөн мөс
- 1.Овор, хэмжээ, цараа
- 1.Гаансны толгойн дотор тогтсон үнс бохь зэрэг юм
- 1.Морин хуур, хийл, шударга гэх мэт хөгжмийн зэмсгийн эгшиг үүсгэх хайрцгийн нэр
- 2.VIIцар цар чимээ. (царцаа зэргийн дуугарах дуу чимээ), цар цар хийх (царцаа зэргийн дуугарах).
- 3.VIII нэрСумны туссан ором.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цар |
|---|---|
| Харьяалахын тийн | царын |
| Заахын тийн | царыг |
| Өгөх орших тийн | цард |
| Гарахын тийн | цараас |
| Үйлдэхийн тийн | цараар |
| Хамтрахын тийн | цартай |
| Чиглэхийн тийн | цар луу |
| Олон тоо | царууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
царанд тавих — идээ шүүсний зүйлийг том амсар бүхий тавган дээр тавих
ууцны цар — цагаан сарын чанасан ууц тавих том амсартай таваг, сав
толины цар — толины цайр
цасны цар — цасны дээгүүр нимгэн хөлдсөн мөс
цар ихтэй — овор хэмжээ их
царыг нь арилгах — гаансны дотор тогтсон бохийг арилгах
гаансны цар — гаансан дотор тамхинаас тогтсон үнс бохь
хөгжмийн цар — хөгжмийн эгшиг үүсгэх хайрцаг
Хоршоо үг
цар гадар — том таваг
цар хэмжээ — овор хэмжээ
цар чадал — хэмжээ чадал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.