цоорхой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны цоорч, нүх сүвтэй, онгорхой болсон газар
- 2.шилжсэн утгаСул чөлөөтэй, завсар газар
- 3.шилжсэн утгаБусдаас гоц авьяастай, маш их ухаантай хүн
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цоорхой |
|---|---|
| Харьяалахын тийн | цоорхойн |
| Заахын тийн | цоорхойг |
| Өгөх орших тийн | цоорхойд |
| Гарахын тийн | цоорхойгоос |
| Үйлдэхийн тийн | цоорхойгоор |
| Хамтрахын тийн | цоорхойтой |
| Чиглэхийн тийн | цоорхой руу |
| Олон тоо | цоорхойнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гутлын цоорхой — цоо нүхтэй болсон гутал
гэрийн цоорхой — гэрийн цооронхой
чих нь цоорхой — а.чих нь угийн цоо нүхтэй; б.ээмэг зүүхээр чихээ цоолсон
ойн цоорхой — ойн модгүй завсар чөлөө
үүлний цоорхой — үүлний завсар зай
цоорхой ухаантай — маш их ухаантай, онцгой ой ухаантай
цоорхой хүүхэд — бусдаас онцгой авьяастай хүүхэд
Хэлц үг
онгорхой цоорхойгоо хатгах — хувцас эдлэлийн урагдсан цоорсныг оёх
цоорхой хүн — олноос онцгой авьяастай хүн
цоорхой оймс өмсөх — эмс охидод халдах
Алс газар явбал... цоорхой оймс бүү өмс...” гэж сургаал хайрласан байдаг (Элэг зүрхний яруу найраг).
цоорхой хөнөгөөр ус зөөх — үр ашиггүй ажил хийх
Хэнд ч ашиг тусгүй юм хийж цаг үрээд байх юм. Цоорхой хөнөгөөр ус зөөлөө гэж зөндөө л хэлж, үглээд нэмэр алга.
↑ онгорхой цоорхойгоо хатгах
↑ чих нь цоорхой
↑ чулуу түүж тэнгэрийн цоорхой нөхөх
Хуурай горхинд гүүр тавих
Цоорхой хувинд ус барих адил
Цоорхой гэрт салхи ээлтэй
Цоожгүй саванд хулгайч ээлтэй
Цоорхой саванд будаа тогтохгүй
Зальхай хүнд буян тогтохгүй
Цоорхой саванд ус тогтохгүй
Задгай хороонд мал тогтохгүй
Цуцархай хашаанд мал тогтохгүй
Цоорхой ч бол орон минь
Цохьдог ч бол ээж минь
Цоржийн амнаас ном гоожино
Цоорхой гутлаас элс гоожино
Цоржийн амнаас ном
Цоорхой шаахайнаас шороо
Хоршоо үг
онгорхой цоорхой — эд зүйл урагдаж навтран онгойж цонгойсон байдал
ноорхой цоорхой — эд зүйлийн ноорсон цоорсон байдал
уранхай цоорхой — урагдаж цоорсон нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.