цоохор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний нүүрийн нөсөө нөрөө ихтэй байдал
- 2.Морь малын чухам зүсмээс гадна өөр өнгийн олон жижиг толботой
- 3.Алаг эрээн, олон хольцонгуй өнгөтэй
- 1.ургамалНавч нь жижиг бөгөөд хошуутай, зэрлэг ургадаг нэг зүйл ногоо.
- 1.мал эмнэлэгБог малд тохиолдох нэгэн зүйл өвчин.
- 1.Бичиг зохиолын навтраг ноорог
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цоохор |
|---|---|
| Харьяалахын тийн | цоохрын |
| Заахын тийн | цоохрыг |
| Өгөх орших тийн | цоохорд |
| Гарахын тийн | цоохроос |
| Үйлдэхийн тийн | цоохроор |
| Хамтрахын тийн | цоохортой |
| Чиглэхийн тийн | цоохор луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цоохор нүүртэй — нөсөө сэвх ихтэй нүүртэй
цоохор даага — алаг зүсмийн даага
цоохор морь — алаг зүсмийн морь
цоохор алчуур — алаг эрээн өнгөтэй алчуур
цоохор даавуу — эрээн даавуу
эрээн цоохор эрвээхэй — алаг эрээн, олон өнгийн эрвээхэй
цоохор болжмор — амьт. - хядруу бялзуухайгаас томоохон, толгой хар, хүзүү алаг, ар жигүүр харавтархан, шар цагаан өнгө холилдсон өнгөтэй нэг зүйл шувуу
цоохор дунгар — амьт. - жижиг биетэй, зоо нь хар болоод олон шар толботой нэгэн зүйл шувуу, махыг нь иднэ
цоохор майлз — амьт. - шүхэртэн овогт багтах, идэшний таримал ногоо, навч ба үндсийг идшинд хэрэглэнэ, ялангуяа навчинд нь аминдэм, кали, кальци, фосфорын давс элбэг байдаг
цоохор сархинаг — хэрхнэг
цоохор тоть — амьт. - алаг тоть
цоорох тул — амьт. - нэг метр шахам урт биетэй, цагаан толбо бүхий бор өнгөтэй нэгэн зүйл загас
цоохор хулс — урга. - хулс модны нам, цоохор дурстай нэг зүйл хулс, ишээр нь чимэглэлийн зүйл, таяг, бийрний иш хийнэ
цоохор цүрхээ — амьт. - зэвэгтэй адилхан, бөрт хайрс бүхий нэг зүйл загас
цоохор цаас — бичиг зохиолын ноорог
Хэлц үг
Цоохор морь цогиогоор
Цуурай хоолой аялгаар
Цоохор хүрэмтээс ноён ховдог
Цовхорч гүйдгээс чоно ховдог
Цоохор цаас танихаас өмнө
Цорж болохыг бодно
Цоохор цаас үзээгүйгээр
Цорж гэвгүйд дурлана
Хоршоо үг
эрээн цоохор — а.цайвар өнгөн дээр жижиг бараан толбо бүхий; б.алаг эрээн, олон өнгийн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.