чуулган
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн ажлыг зөвлөлдөхийн тул олноор хуран цугласан нь
- 2.Төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагын үйл ажиллагааны гол хэлбэр
- 3.Зарим албан байгууллагын тогтмол хуралдаан
- 4.Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн уулзалт хийх
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чуулган |
|---|---|
| Харьяалахын тийн | чуулганы |
| Заахын тийн | чуулганыг |
| Өгөх орших тийн | чуулганд |
| Гарахын тийн | чуулганаас |
| Үйлдэхийн тийн | чуулганаар |
| Хамтрахын тийн | чуулгантай |
| Чиглэхийн тийн | чуулган руу |
| Олон тоо | чуулганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
олны чуулган — олноор хуран цугласан нь
чуулганы ажиллагаа — чуулганы ажлын явц
чуулганы дарга — а.хуучир. төр эрх зүйн түүхнээ ХVII зууны үеэс Монголын Халх 4, дөрвөд 2 аймгийн ноёдын хуралдааныг даргалагч; б.Монгол улсын төрийн эрх барих дээд болон орон нутгийн байгууллагуудын чуулганыг шууд удирдан хөтлөгч
академийн чуулган — академийн гишүүдийн тогтмол цагт хийдэг хуралдаан
могойн чуулган — могой ичээндээ орохоор олноороо чуулсан газар
Хэлц үг
Муу зангийн ухаан нь
Чуулган тарсан хойно
Хоршоо үг
хурал чуулган — олон хүний хурах, чуулах үйлийн нэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.