хурал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сонгуулиар байгуулсан зарим дээд байгууллага
- 1.шашин. Шашны лам нар олноороо цуглаж, шашны янз бүрийн зан үйл гүйцэтгэх цуглаан
- 2.шилжсэн утгаЛам нар цуглаж шашныхаа зан үйлийг гүйцэтгэх багахан газар
- 1.Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн уулзалт хийх
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгkhural, assembly, parliament; church assembly, public prayer; a small monastery
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хурал |
|---|---|
| Харьяалахын тийн | хурлын |
| Заахын тийн | хурлыг |
| Өгөх орших тийн | хуралд |
| Гарахын тийн | хурлаас |
| Үйлдэхийн тийн | хурлаар |
| Хамтрахын тийн | хуралтай |
| Чиглэхийн тийн | хурал луу |
| Олон тоо | хурлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хурал завсарлах — а.хурал цуглааны дунд түр зуур амсхийх; б.тогтмол хугацаатай хуралдах байгууллага нэгэн удаагийн цуглаанаа дуусаад дараачийн цуглаан болтол амсхийх
хурал нээх — хурал эхэлснийг мэдэгдэх
хурал хийх — хурал цуглаан болох, хуралдах
хурлын ажиллагаа — хурлын үйл явц
хурлын дарга — хурлыг тэргүүлэн удирдах хүн
хурлын индэр — хуралд үг хэлэх хүмүүст зориулж тусгайлан зассан тавцан
хурлын протокол — хурлын албан ёсны тэмдэглэл
хурлын танхим — хурал хийх өрөө, тасалгаа
хурлын тогтоол — хурлаар хэлэлцэн баталж, гаргасан шийдвэр
хурлын төлөөлөгч — хуралд сонгогдсон хүн, зочин
хурлын тэргүүлэгч — хурлыг эрхлэн удирдах хүмүүс
хурлын шийдвэр — хурлын тогтоол
бага хурал — улс, олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийн хурал зөвлөгөөн
баярын хурал — ямарваа нэгэн тэмдэглэлт, түүхт ойн баярт зориулсан хурал
бүгд хурал — аливаа нэг хороо, байгууллагын бүх гишүүдийн оролцсон хурал
их хурал — улс, олон нийтийн болон ямар нэгэн байгууллагын дээд эрхийг барих төлөөлөгчдийн хурал
намын үүрийн бүх гишүүдийн хурал — хуучир. - намын үүрийн бүх гишүүд оролцсон хурал
улсын сайн малчны хурал — хуучир. - малаа сайн өсгөсөн, тэргүүний малчид уулзаж туршлагаа харилцан солилцох хурал
нэгдлийн гишүүдийн хурал — хуучир. - нэгдэлд элссэн хүмүүсийн цуглаан
хаалттай хурал — цөөн хүний бүрэлдэхүүнтэй олон нийт болон хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй бус хурал
хэвлэлийн бага хурал — хэвлэл, мэдээллийнхнийг байлцуулан мэдэгдэл хийх хурал
шүүх хурал — аливаа гэмт хэрэгтнийг байцаан шийтгэх хурал
эвлэлийн үүрийн хурал — хуучир. - эвлэлийн үүрийн бүх гишүүдийн хурал
хуралд уригдах — хуралд урилгаар оролцох
хурлаар хэлэлцэх — тухайн асуудлыг хамт олны саналыг үндэслэн, ярилцан шийдэх
Улсын Бага Хурал — хуучир. - Улсын их хурлын чөлөө цагт БНМАУ-ын төрийн эрхийг барьж хэрэгжүүлж байсан сонгуулийн дээд байгууллага
Улсын Их Хурал — Төрийн эрх барих ард түмний төлөөлөгчдийн дээд байгууллага
Их Хурлын гишүүн — сонгуулийн хуулиар ард түмний дундаас их хуралд сонгогдсон хүн
хурал хурах — лам нарын тогтсон хугацаанд хийдэд цугларан сууж ном унших
хурал хуруулах — лам нараар ном уншуулах
хурал хийлгэх — хурал хуруулах
Хэлц үг
Аз үгүйд айл нэг зоог
Хурал нэг хоол
Хол ойрд хүргэгч хүлэг сайхан
Хурал хуримыг үүтгэгч хүүхэн сайхан
Хурал хуй гэвэл хойш ухардаг
Хувь түгээнэ гэвэл ханцуй шамладаг
Зүйр цэцэн үг
Хурал ном гэвэл хойшоо ухрах
Хувь түгээнэ гэвэл ханцуйгаа шамлах
Хоршоо үг
хурал зөвлөгөөн — хуран чуулах, зөвлөх үйлийн нэр
хурал семинар — уулзалт яриа, мэргэжил дээшлүүлэх түр сургалт
хурал хуй — олон хүмүүсийн хэрэг зөвлөлдөх цуглаан
хурал цуглаан — олон хүн хурж цуглан асуудал хэлэлцэх нь
хурал чуулган — олон хүний хурах, чуулах үйлийн нэр
хурал ном — лам нар олноороо цуглаж, шашны ном уншиж элдэв зан үйл хийх нь
Товчилсон үг
ХЗБК — Хурал Зохион Байгуулах Комисс
Үгийн гарал
хурах (xurax, “to gather, to convene”) + -л (-l), compare Kalmyk хурл (xurl, “monastery, church service”), Buryat хурал (xural, “church service”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.